АН-аас Швейцарийн прокурорын газарт ханджээ

АН-аас өнөөдөр мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд Сангийн сайд асан С.Баярцогтын авлигын хэрэг, дансны асуудлаар тодруулга авахаар Швейцарь улсын прокурорын байгууллагад хандсанаа мэдэгдэв. Хэрвээ Рио Тинто компанитай байгуулсан гэрээтэй С.Баярцогт холбоотой бол тус гэрээг эргэн харахаас гадна түүнд хариуцлага тооцох ёстойг АН-ын мэдэгдэлд дурдсан байна.
Мөн С.Баярын тэргүүлж байсан Засгийн газрын гишүүд болон улстөрчдийн оффшор дансны асуудлыг цаг алдалгүй шийдэхийг эрх баригчдаас шаардав.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ