Улаанбаатар
Тулааны мастер Стивен Сигал хүчингийн хэрэгт холбогдлоо
3-20

Гардан тулааны айкидогийн хар бүс 7 дантай тулааны урлагийн мастер, нэрт жүжигчин, продьюсер Стивен Сигал хүчингийн хэрэгт нэр холбогдлоо. Рэжина Симонс болон Фавиола Дадис хэмээх хоёр бүсгүй уг хэргийн талаар өмгөөлөгч Лиза Блүүмийн хамтаар хэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Уг хэргийг Лос Анжелес хотын цагдаагийн газар шалгаж байгаа талаар өмгөөлөгч Блүүм мөн мэдэгдэв.

 

Уг хэрэг 1994 онд болсон бөгөөд “үхэгсдийн нутагт” нэртэй кинон дээр ажиллаж байх үеэр уг үйл явдал болсон аж. Сигал бүсгүйг гэртээ болох үдэшлэгт урьсан бөгөөд очих үед нь өөр зочид байгаагүй аж. Улмаар Сигал түүнийг унтлагын өрөөндөө оруулаад үнсэж эхэлсэн байна. Мөн энэ үеэрээ хувсыг нь нүцгэлж, хүсээгүй байхад нь бэлгийн харилцаанд орсон гэж мэдүүлжээ. Мөн бүсгүй “Би маш их цочирдож, эсэргүүцэл үзүүлэх боломжгүй байсан. Сигал надаас хоёр дахин том биетэй, бас хамаагүй ах хүн шүү дээ. Би үнэхээр хүсээгүй байсан” гэж хэлэв. Мөн уг хэргийн дараа Сигал түүнд мөнгө өгөхийг санал болгосон аж. Харин бүсгүй түүнээс авалгүй гүйж гараад, дахиж уулзаагүй гэнэ.

 

 

Харин нөгөө нэг хохирогч болох Дадис нь 2002 онд Чингис Хаан нэртэй киноны дүрийн шалгаруулалтад орохоор ирсэн аж. Тухайн үед Дадис нь 17 настай байжээ. Хоёр ч шатны шалгаруулалтын дараа Сигал түүнийг W зочид буудлын өрөөнд хувийн шалгаруулалтад дуудсан гэнэ. Мөн дуудах үеэрээ гадуур хувцасныхаа дотуур бикини өмсөж ирэхийг хүсжээ. Улмаар очих үед нь Сигал болон түүний бие хамгаалагч хоёроос өөр хүн байгаагүйд бүсгүй их гайхсан аж. Мөн бикинитэйгээ модель алхаагаар алхахыг Сигал хүссэн талаар бүсгүй ам нээгээд байгаа юм.  Жүжигчин бүсгүй Сигалд энэ нь түүнд таалагдахгүй байгаа талаар хэлэхэд Сигал үл харгалзан түүний хөхний толгойг оролдож эхэлсэн байна. Үүнээс гадна бэлэг эрхтнийг нь илж таалж эхэлсэн гэж бүсгүй сэтгүүлч нарт хэлсэн юм.

 

Харин уг хэргийн талаар Сигал “үнэхээр эмгэнэлтэй санагдаж байна. Би ч ганцаараа ийм байдалд ороогүй байх. Дэлхий дээр үй түмэн хүн яг надтай адилхан байдалд ордог биз. Гэхдээ эдгээр хүмүүсийн олонхи нь гэмгүй байдаг. Ийм адил төстэй хэргүүдийн 40 хувь нь хуурамч байдаг” хэмээжээ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
ХҮРГЭН Ч ГЭХ ШИГ ХҮРГЭН ХҮҮ Ч ГЭХ ШИГ ЭНЭ ЗАЛЬХАЙ ЭТГЭЭД ГЭМТ ХЭРЭГ ХИЙЧХЭЭД Л ЗУГТСАН БАЙНА ШҮҮ ДЭЭ .
2018-08-31
irgen:
Hurgen huu balarsan yum aa kk
2018-03-21
Монгол тулгатны 100 эрхэмийн маань нэг шүү дээ
2018-03-21
Ан ану:
АНУ гын ан ынхан ошоогоо авлаа даа. 3 жилын дараа оо иракын крымын зэвсэг иракд байхгуй байжээ 5 сая хурлыг алчихсанд уучлаарай гэдэг шигюм волноо. Страс канн. Дэлхийн банк. ...
2018-03-20
Угаасаа л Америкчуудын алдартай, нэртэй, баячууд бүгд л биеэ зарж энэ зэрэгтэй явдаг. Зөвхөн жүжигчид төдийгүй алдартай хуульч, эрдэмтэн нар л асар үнэтэй сургуулийн төлбөрөө олох, хөл дээрээ зогсохын тулд ихэнх нь порно кинонд тоглож мөнгөтэй хүнтэй явалдаж амьдралаа босгодог. Мөрөөрөө явж байгаа хүн бол нэр алдарт хүрэх нь юу л бол. Гадаадуудтай суусан монголчууд бол биеэ л үнэлсэн улсуудын жишээ. Хайр сэтгэл гэж бүү донгосоорой.
2018-03-20
зочин:
монгол тулгатны зуун эрхэмийн нэг шүү манайхаас хүчиндэгч нар л төрөх юм
2018-03-20
харваас мангар шинжтэй байдаг юмаа манайхан ч мөнгөтэй бол хэнтэй ч суудаг биз дээ сүрхий хүн болох гэж худла баахан шүлэг бичдэг авгай яршиг байнаа
2018-03-20
mm:
ehner sekst muu bnaa kkk
2018-03-20
зочин:
Хүчирхийлэгч хүргэнтэй болжээ,,, монгол хүүхнүүд мөнгө л байвал очоод хэний ч доор хэвтэх юм даа харамсалтай нь
2018-03-20
harvaas ter hun iim heregt hiihl hun
2018-03-20
Хүргэн хүү маань ч хүчиндэгч, Холивудын одод ч хүчиндэгч, ИХын гишүүн маань ч хүчиндэгч, хөрш айлын ах ч хүчиндэгч.... Энэ дэлхий тэр аяараа хүчиндэгчдийн өлгий болжээ гэж
2018-03-20
zochin:
mongol buusnuud uursduu eh adaggvi durnuud
tugsu:
hurgen huu yagaad azaartaad bainaa...........
2018-03-20
elgiin 3 say amid uhdeliin od hurgen huchin shaalaa l daa za ene elgiin ulsiin erunhiilugch ulsturchid geh amid uhdeluud ugaasaa l huchingiin heregtnuudde barag. odoo bur 14 nastan shaaj bolno gesen huuli gargaa biz dee ene elgiin ulsiin amid uhdeluud haha
2018-03-20
кккк:
хөөххийдооо эцэг эх нь энэ балайгаа анхаарч байгаачдээ