Уяачдын холбооныхон ХУДАЛЧ
2018-03-21

Хүүхэдгүй морь барианд орж ирэх хачин өрөвдмөөр. Тэгсэн энэ удаагийн “Дүнжингарав” хаврын бүсийн уралдаанд шандас сорихоор гарааны зурхай руу мордсон хүүхэд, хүлэг хоёул барианд орж ирсэнгүй. Тэд замдаа машин мөргөөд, хүүхэд нь ухаан алдаад, хүлэг нь хадуурчихсан.  Ингэж л Монгол Улсын түүхэнд анх удаа шөнө дөлөөр морь уралдаж, хөлс нь хатаагүй морьд энд тэнд эзнээ эрэн үүрсэв. Моринд хорхойсдог монгол түмний жил дамнан хүлээдэг “Дүнжингарав” гэх сүржин наадам өнөө жил харин “Шөнөжингарав” болов.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Уг нь тухайн өдрийн 17.00 цагт наадмаа өндөрлөж, түрүүлж айрагдсан морьдыг цоллоно гэж наадмын хөтөлбөрт бичсэн байв. Гэтэл наадмын зохион байгуулалт муу байснаас шалтгаалан цаг хойшилж, хамгийн сүүлийн буюу соёолонг гарааны зурхай руу хөдөлгөхөд нэгэнт оройтох нь ойлгомжтой байсныг тэнд байсан уяачид болоод зохион байгуулах комиссынхон мэдсэн ч мордуулжээ. Шөнө дөлөөр морьтой уралдах нь битгий хэл үлийд цөмрөх вий гэж сажлуулсаар арай гэж харьдаг даа. Тэгтэл харанхуйд морь уралдуулсан нь хүүхэд, морийг “тамласан” хэрэг.

 

Харанхуй шөнө хүүхэд, морь хоёул өмнөө яваа автомашиныг харалгүй мөргөж, унаач хүүхэд ухаан алдсан тохиолдол нэг биш удаа гарчээ. Уралдаж яваа морь машин мөргөнө гэдэг ой тоонд багтамгүй юм. Томчуудын “тэнэг” шийдвэрээс болж хүүхэд гэмтчихээд байхад өнөөдөр буруутан олдохгүй байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучууын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар Баянталд үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзэж, соёолонгийн уралдааныг болиулах хүсэлтийг ММСУХ болоод тэнд цугласан уяачдад хэлсэн байна. Энэ хүсэлтийг ММСУХ-ныхон  мөн уяачдад тавьсан ч тэд л зөрсөөр байгаад морьдоо мордуулчихсан гэдэг зүйлийг тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн хэлсэн. Үнэндээ ММСУХ-ныхон хориглосоор байтал нь уяачид зөрсөөр морьдуулсан уу гэвэл бас үгүй бололтой. Наадмын зохион байгуулах комиссын дарга Ш.Лхамсүрэн индер дээрээс “Соёолон мордоорой” гэж хэлсэн бичлэг олон нийтийн цахим сүлжээгээр тархаад байна. Ш.Лхамсүрэн мэдээлэл хийж “Соёолонг уралдуулахгүй бол уяачид уурлаж, бидэн рүү дайрахаар байсан” гэж амиа хамгаалсан. Үнэндээ уг бичлэгээс харахад уяачид эсэргүүцсээр байхад комиссынхон соёолонгоо мордуулахыг уриалсан байгаа юм. ММСУХ гэж байгууллагаас бие даан зохион байгуулдаг уралдааны нэг нь “Дүнжингарав”. Түүнээс биш хэдэн уяач хоорондоо ярилцаад л наадам зохион байгуулчихдаг юм биш. Комисс уралдуулахгүй л гэсэн бол дур мэдэн морьдоо мордуулах эрх ч тэдэнд байхгүй.

 

Наадам зохион байгуулсан нөхдийн яриаг сонсох нь ээ “ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболд гадаадад явсан тул буруугүй, Засгийн газар тогтоол гаргаагүй тул бас буруугүй, ММСУХ ч буруугүй, уяачид, унасан хүүхэд л буруутай” гэх утгатай юм ярьж амиа хоохойлоод, араас нь “Бид хариуцлага хүлээхэд бэлэн” гэж манжилж байна.  

 

Улирч одсон он цагт хэн хэзээ хариуцлага хүлээсэн билээ?!. Буух эзэн, буцах хаяг олдохгүй явсаар бид олон наадмыг үдэж, олон аав ээж үр хүүхдээсээ хагацаж, үүрдийн зовлонд унасан. 2013-2015 онд гэхэд хурдан морины уралдааны үеэр 2002 хүүхэд  мориноос унаж, 916 хүүхэд гэмтэж, 6 хүүхэд нас барсан.

 

Одоо ММСУХ-ныхон хэлсэндээ хүрч, хэндээ хэрхэн хариуцлага хүлээлгэхийг харах л үлдлээ?!

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Зэрлэг, хүй нэгдлийн нийгэм рүү ухраасгий
2018-03-22
horiin hvn:
ene orkuudiig butsaagaad ter hodoo rvv hoogooch
2018-03-22
энэ муу феодолууд тэр 1 ой 8 сартай хүүг хүчинддэг араатнаас огтхон ч ялгаа бхгүй. тэдний хувьд хүүхдийн амь нас гэдэг бол муу адсагнаас нь ч илүү гарахгүй үнэгүй зүйл.
2018-03-21
УЯАЧДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН М.ЭНХБОЛ мэдэхгүй гадаадад явсан гэнээ. ЮМ ЮМНААС ИНГЭЖ БУЛТДАГ ЭЦЭСТЭЭ НАМАА СӨНӨӨЖ БАЙЖ Л САНАА НЬ АМРАХ ХҮН. ХҮНД ИЧИХ БУЛЧИРХАЙ ГЭЖ БАЙМААР ЮМ ДАА
2018-03-21
Зочин:
Эд нар чинь ийм л малнууд байхгүй юу. Хүүхэд морьтойгоо очоод машин мөргөөд гэмтчихнэ гэж юу байсан юм. Хайран сайхан алаг үрсийн алтан амиар наадаж ард түмэн биднийг басан доромжилж бна. Хүлцсээр л байх уу олон түмэн минь.
2018-03-21
Еерсдийнх нь хуухэд Морио уралдуулдаг хууль гаргах хэрэгтэй
2018-03-21
zvgeer ezen ni todorhoi notloh barimttai bhad chini eniig tsagdaa hariutslagiig ni hvleelgej chadahgvi bol bgaad hereg bna uu? bvh yum todorhoi bichleg ni bna?
2018-03-21
Уншигч:
Энэ хэдэн эргүүд хариуцлага тооцож Санаатайгаар хүүхэд гэмтээсэн гээд яллаач ээ; морь уралдах хугацаа цаг зэргийг хуульчилж зөрчсөн бол ялтай болгооч
2018-03-21
byamba:
Uhej baisan bayachuud mongol huuhduudiin amiar zugaatsaj hanahgui bna. Oliggui Tor zasag baigaagiin har gai shuu dee. Nogoo Surhii Hurelsukh haachih vaa
2018-03-21
Цагдаа:
Зохион байгуулж, олон хүүхдүүдийн амь насанд заналхийлж, эрүүл мэндийг хохироосон Сэргэлэн, Лхамсүрэн нарын новшнуудад эрүүгийн хэрэг үүсгэж зохих ялыг нь оноо!
2018-03-21
uyach:
choibalsan yag ih hidalgiin ueer oros yabchihdag shig,enh bold zohion baiguulchad gadagsha yabtsan hllk;m'/;'.
2018-03-21
Зочин:
Шөнийн байлдааны морин цэргийн тактикийн сургууль хиигээд байгаа юм биш үү.энэ холбооны нөхдүүд
2018-03-21
aimagiin aldart uyach:
iim yum lda,sereglen bol hamgiin buruutai nuhur,bidniig soeolongoo hurdan garga ged bsan,odoo oroitchloo gehed zuger odoo garga bi buh hariutslagig huleene gesn,za ter m enhboldiin morid bsan,yabhasa umnu zohion baiguulj ,sereglend daatgchad yabsan,ih muu sanaitai hun yumaa,dandaa usnas hurai garah gej ulairah yum,
2018-03-21
Иргэн:
Юмыг жинхэнэ утгаар нь завхруулж, утгыг нь алдуулдаг, тэгсэн мөртлөө хэргийн эзэн нь олддоггүй гажиг тогтолцоо бол зөвхөн аугаа тэнгэрлэг Монголчуудад байдаг гайхамшиг бөлгөө...
2018-03-21
зочин:
хэнийг ч хариуцлага хүлээлгэж чадахгүй ш дээ
2018-03-21