АНУ-ын Остин хотноо дахин дэлбэрэлт боллоо
2018-03-21

АНУ-ын Техасын Остин хотноо энэ сарын 12-нд цуврал дэлбэрэлт болсон билээ. Уг дэлбэрэлтийн улмаас хоёр хүн амиа алдаж, 10 гаруй хүн бэртсэн юм. Хамгийн ноцтой нь хоёрдахь дэлбэрэлт нь тус хотын нисэх буудлын ойролцоо болсон учир цагдаагийнхан илүү сонор сэрэмжтэй ажиллах шаардлагатай болсон юм.

 

 

Остин хотноо өчигдөр 17.00 цагийн орчимд дахин дэлбэрэлт болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Дэлбэрэлтийн улмаас нэг хүн шархадсан бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

 

Хэргийн газраас хар уутанд хийсэн тэсрэх бөмбөгний үлдэгдэл олдсон гэнэ.

 

Энэхүү хэргийг өнгөрсөн долоо хоногт гарсан цуврал дэлбэрэлттэй холбоотой хэмээн цагдаагийнхан үзжээ.  Ерөнхийлөгч Дональд Трамп “Өвчтэй хүмүүс дэлбэрэлт хийсэн” гэж мэдэгдсэн байна.

 

Остин хотын Цагдаагийн газрын дарга Брайн Манли “Эдгээр хэргүүдийн ард гэмт бүлэглэл бий” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин