Трамп бодлоо өөрчлөн Путинд баяр хүргэжээ
2018-03-21

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулагдсан билээ. Уг сонгуульд найман нэр дэвшигч нэр дэвшсэн бөгөөд бие даан нэр дэвшсэн өнөөгийн төрийн тэргүүн В.Путин нийт сонгогчдын 76 хувийн санал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Тэрбээр ирэх 2024 он хүртэл улсаа удирдана.

 

 

Сонгуулийн дүнг нийтэд танилцуулсаны дараа дэлхийн олон орны Ерөнхийлөгч нар Путин баяр хүргэсэн юм.

 

Улстөрийн хувьд “хүйтэн” харилцаатай байдаг ч “сайн найзууд” гэгддэг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 19-нд “Путины ялалт гэнэтийн зүйл байгаагүй. Тиймээс би түүнд баяр хүргэхгүй” хэмээн мэдэгдсэн билээ.

 

Цагаан ордны тэргүүн 24 цагийн дараа бодлоо өөрчилж, Путинд баяр хүргэсэн талаар “Ройтерс” агентлаг уламжлав.

 

Трампын гэнэтийн үйлдэлд эрх баригч Бүгд Найрамдах намын Үндэсний хорооны дарга Жон МакКэйн дургүйцлээ илэрхийлжээ. Тэрбээр “Булхайгаар ялалт байгуулсан хүнд баяр хүргэх шаардлага байхгүй” гэлээ.

 

Трамп өчигдөр Цагаан ордны дугуй танхимд хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ “Улиран сонгогдсонд нь баяр хүргэе. Путин” хэмээн хэлсэн байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
өөрөө 2 удаа ерөнхийлөгч болох гээд чадаагүй биз дээ
2018-03-21
өөрөө ерөнхийлөгч болж чадаагүй атаархаад байгаа юм уу
2018-03-21
Мийгаа:
Нохой маккейныг хэн тооховдээ
2018-03-21