Киргиз Улсад Монголын ЭСЯ нээх тухай төсөл мэдүүллээ
2018-03-22

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод  (2018.03.21) УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар  Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ.

 

 

Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод суугаа Ерөнхий консулын газрын түвшинг өөрчилж, Элчин сайдын яам болгох Засгийн газрын саналыг зөвшилцөн дэмжиж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам Элчин сайдын яам нээх саналаа Киргизийн талд дипломат шугамаар тавьж, зөвшөөрсөн хариуг авсан байна.

 

Дипломат албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасны дагуу дээрх шийдвэр, айлын талын зөвшөөрлийг үндэслэн Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

 

Монгол Улс БНКУ-тай 1992 онд дипломат харилцаа тогтоосон, уламжлалт найрсаг харилцаатай. Сүүлийн жилүүдэд Монгол, Киргизийн улс төрийн яриа хэлэлцээр идэвхжиж, харилцан айлчлалын давтамж нэмэгдэж байгаа. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг зохицуулж байгаа 18 гэрээ, хэлэлцээр байдаг бөгөөд цаашид 10 орчим баримт бичгийг байгуулахаар ажиллаж байна. Улс төрийн хувьд ямар нэгэн маргаан, зөрчилтэй асуудал байхгүй бөгөөд Төв Азийн бүс нутаг дахь манай улсын чухал түнш орны нэг гэж үздэг.

 

 

Манай улс Киргиз Улстай түүх, соёлын эртний гүн бат хэлхээ холбоотой. Монгол, Киргиз нь нүүдлийн соёл иргэншилтэй учир нүүдлийн мал аж ахуй, гэр ахуй, хувцас хэрэглэл, хоол хүнс гэх мэт аж ахуй, хэл, ёс заншлын адил төстэй олон нийтлэг зүйлтэй. Хоёр улсын дипломат, албан болон энгийн паспорттай иргэд харилцан визгүй зорчдог.

 

Цаашид Киргизээр дамжин энэ бүс нутгийн улсуудыг хамарсан тив дамнасан эдийн засгийн том төслүүд болох газрын тос, хийн хоолой, дэд бүтцийн төслүүдэд манай улс оролцох, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болон Туркменистан, Иранд манай үндэсний бүтээгдэхүүнийг экспортлох, эдгээр улсаас газрын тос, байгалийн хий зэргийг импортлох томоохон гарц суваг болох боломжтой юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Jollen Ryan:
Ladies and gentlemen. I highly recommend the service of GEO COORDINATES HACKER. I have been in a financial mess for the past few months, I’m a single mother with kids to look after. I invested the sum of $357,800 in Bitcoin with a cryptocurrency company I met online. After a couple of weeks, my initial investment had increased from $203,800 to $579,850. This felt so good as the investment grew rapidly in just a few weeks. When it was time to withdraw, my withdrawal request was denied, all effort to make withdrawal declined, then I realized I had been ripped off. I came across Bobby Zion’s post on a blog where he talked about a hacker who helped him out called GEO COORDINATES HACKER. Thanks to GEO COORDINATES HACKER. For helping me out of my financial situation, I never believed because I have spent so much money on different hackers who did nothing other than running away with my money. I gave it a tryer, all I did was to follow the processing and be cooperative and today I am proud sharing the testimony of God-sent GEO COORDINATES HACKER. You can as well reach him through Email: geocoordinateshacker@proton.me. Or geovcoordinateshacker@gmail.com I keep saying thank you Geo Coordinates Hacker.. And God bless you for everything.
2023-12-06
Зочин:
Шал дэмий монгоний гарз
2018-03-22
Zovhin:
Хэдэн монгол иргэн байгаа болоод элчин сайдын яам нээж байгаа юм вэ? Монгол иргэд ихээр бөөгнөрсөн газар л хэрэгтэй баймаар юм даа
2018-03-22