Тайландын парламентын гишүүний хүү Лондонд баригджээ
Тайландын парламентын гишүүн Юудтана Тупчареоны хүү гаж сонирхлоосоо болж Лондон хотын цагдаагийнханд баригдсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
27 настай Пратояд Тупчареон Лондон хотноо амьдардаг бөгөөд “Оксфорд”-ын гудамж дахь эмэгтэйчүүдийн дотуур хувцасны дэлгүүрийн хувцас солих өрөөнд нууцаар бичлэг хийдэг байсан нь илчлэгджээ.
Тэрбээр мөн уг бичлэгээ “Youtube” сайтад байршуулдаг байсан байна.
Цагдаагийнхан түүнийг эхний ээлжинд баривчлан, мэдүүлэг авч эхэлсэн байна. Уг хэргээс болж, залуугийн эцэг, эх Бангкокоос өчигдөр ирсэн аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ