Перугийн Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр огцорлоо
2018-03-22

Перугийн Ерөнхийлөгч Педро Кучински өчигдөр албан ёсоор огцорч буйгаа мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Өдгөө 79 настай Ерөнхийлөгч шууд нэвтрүүлэгт оролцож, ярицлага өгөх үеэрээ ийнхүү гэнэтийн мэдэгдэл хийжээ.

 

Тэрбээр ард түмнийхээ тусын тулд, эх орны бүрэн бүтэн байдал, эв найрамдлын төлөө Ерөнхийлөгчийн сэнтийгээс огцорч буйгаа илэрхийлсэн байна. 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар тэрбээр ялалт байгуулсан билээ.

 

Педро Кучински “Би Ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээлгэн өгснөөр улс оронд минь үүсээд буй нөхцөл байдал намжих төлөвтэй байна. Би ард түмнээ хагаран бутарч, дайснууд болоосой хэмээн хүсэхгүй байна” гэж хэлжээ.

 

Сөрөг хүчний “Ардын хүч” нам Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар өнөөдөр Конгрессоор хэлэлцүүлэх гэж байжээ.

 

Дараагийн төрийн тэргүүн тодрох хүртэл Дэд ерөнхийлөгч Мартин Альберто Вискарра Корнехо түр хугацаанд улсаа удирдахаар боллоо.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин