Бөхийн холбооны дайны ялагч нь бөхчүүд л байгаасай
2018-03-22

 

Монголын Үндэсний Бөхийн Холбооны ээлжит их эе хуралтай холбогдуулан хэд хэдэн онцлууштай зүйлс сүүлийн хэд хоног цахим ертөнц болон хэвлэл мэдээллээр өрнөлөө. Сүүлийн 20 шахам жилийн турш үргэлжилж буй дайны ээлжит нэгэн тулаан эхэлсэн гэлтэй. Үйл явдал хэрхэн өрнөж буйг сийрүүлбэл МҮБХ-ны 8-р “Их Эе” болохтой бүгд холбоотой шахам үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл засаглалыг гартаа авахын төлөөх шатрын нүүдлүүд гэлтэй.

 

Өнгөрсөн оны 5 сард ээлжит бус “Их Эе” хэмээх хуралдаан болж Гацууртын хэмээх Л.Чинбат МҮБХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдлоо гэж байсан. Гэвч хуучин дарга нар болох Р.Нямдорж, Д.Данзан нар нь уг шийдвэрийг холбооны дүрмийг зөрчсөн хэмээж үндсэндээ МҮБХ 2 толгойтой болчихоод буй . Харин уг маргаан яг л зохиолын дагуу сүүлийн 7 хоногт хүмүүсийн нүдэнд ил болох нь тэр.

 

Эхлээд Р.Нямдорж, Д.Данзан тэргүүтэй одоо Монгол бөхийн өргөөнд болж буй бүх барилдааныг зохиож буй талынхан 2017 оноос эхэлж допингийн эсрэг аян зарласан хэмээж нэр бүхийн 31 бөхөөс авсан шинжилгээнд бүдэрсэн 5 бөхийн 4-ийнх нь барилдах эрхийг хоёр жилээр хассан. Мөн үүнтэй давхцаж 3 сарын 20-нд Өдрийн Сонины 3 сарын 20-ны №059 (5902) гэх захидал болон 3 сарын 19-нд бичиж өөрийн гарт нь хүргүүлсэн гэх хоёр захиа олон нийтийн сүлжээгээр ил болсон.

 

 

Энэ хоёр захианд бичсэнийг товчхон ойлгоход 2017 оны 5 сарын 28-нд болж Л.Чинбатыг тэргүүнээр сонгосон ээлжит бус их эе нь МҮБХ-ы дүрмийг зөрчиж, ирц хангалтгүй байсан гэдгийг илэрхийлсэн агаад өөрсдийн хэрүүл тэмцлийн шалтгааныг өөрийн өнцгөөс бичсэн байв. Нэг захиа нь Л.Чинбат руу, өнөөх нь Монгол Улсын Заан, МУГТ, Самбо бөхийн дэлхийн аварга, Нийслэлийн Спортын Газрын Дарга Ж.Ганболд руу хаяглажээ. Хэдийгээр Л.Чинбатыг ээлжит “Их Эе”-дээ урьсан мэт боловч ирэхгүй гэдгийг нь мэдэж байгаа бололтой ажиглагдав. Мөн илт хүнийг өдсөн өнгө аястай бичсэн нь захианаас уншигдах тул уг таамгийг бүрэн нотлох мэт.

 

Ингээд уг маргааныг нотлох аятай нөгөө тал нь мөн ил болов. 2017 оны хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн даргаар ажилласан Ү.Хүрэлбаатар, Хэнтий Аймгийн Бөхийн Холбооны тэргүүн М.Хүдэрбаатар, МҮБХ-ны гүйцэтгэх захирал Ц.Төмөрсүх, дархан аварга Х.Баянмөнх нарын төлөөлөл болсон хүмүүс хэвлэлийн бага хурал зарласан. Уг хэвлэлийн бага хурлын үеэр тэд товчхон байр сууриа илэрхийлсэн нь МҮБХ-ны тэргүүн нь Л.Чинбат мөн. Бид Р.Нямдорж нарт хүндэтгэлтэй хандсан тул тамга тэмдгийг нь авч чадахгүй өнөөдрийг хүрсэн. Гэтэл тэд дур мэдэн нэр бүхий 4 бөхийн барилдах эрхийг хасаж, мөн эрх зүйн чадамжгүй атлаа их эе хурал зарласан гэв. Мөн үндэсний спортод допингийн шинжилгээ авдаг улс орон байхгүй. Олимпийн хөтөлбөрт багтсан их спортын төрлүүдэд л допингийн шинжилгээ авдаг. Мөн шээсний шинжилгээ авбал тусгай комисс авах ёстой. Гэтэл сүүлийн хэдэн жил нэг эмч, нэг сувилагч л авч байна. Тэд зөвхөн холбооны эрх ашгийн төлөө ажиллаж, муудалцсан бөхчүүдээс допинг илэрлээ гэх мэтээр дарамталж, хүний эрхийг зөрчиж байгаа гэх мэтээр эсрэг талаа буруушаасан юм. Мөн гурван шатны шүүхээр Л.Чинбат нь цорын ганц хууль ёсны тэргүүн гэдэг нь тогтоогдсон гэдгийг онцлон тэмдэглэж байсан юм. Мөн 3 сарын 24-нд болох “Их Эе”-ийг ч тэд зохиох чадамжгүй гэв. Тус хэвлэлийн бага хурлыг бүтэн үзэх бол энд дар.

 

 

Харин уг хэвлэлийн бага хурлыг зарлан хуралдуулж, хүрэлцэн ирсэн хүмүүс нь бүгд л 2017 оны 5 сард болсон алдарт “их эе”-д оролцсон цөөхөн хүмүүсийн төлөөлөл байв. Эдэн дээрээс  УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат тэргүүтэй хэдхэн хүн нэмэгдэхийг өнөөдөр мөн мэдэж авав. Бүр тодруулбал МҮБХ-ны “Их Эе”-д улсын аварга, арслан, гарьд, заан нар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, харцага, начин цолтонгуудаас төлөөлөл болж сонгогдсон бөхчүүд, тайлбарлагч, засуул гээд бүхнийг хамарсан байх ёстой байдаг бололтой. Харин шүүхийн гурван шатанд хүчин төгөлдөр болоод байгаа Л.Чинбатыг тэргүүнээр сонгосон “Их Эе”-д  нийт оролцох ёстой хүмүүсийн 30 хүрэхгүй хувь нь л оролцсон гэдгийг МҮБХ-ны фэйсбүүк хуудас Р.Нямдоржийн ТВ-5 телевизэд өгсөн ярилцлагаас иш татсан нь энэ.

 

Дээрхи бүх зүйлсийг дүгнэн үзвэл ерөөсөө л “Монгол Бөхийн Өргөө” болон түүний эзэмшлийн газрын төлөөх тэмцэл өрнөж буй мэт. Өмнө нь ч тамга тэмдгээ булаацалдан харанхуй шөнө дөлөөр хоорондоо нанчилдаж, нэг нэгнээ орж гарах эрхээр хааж боож байсныг бөх сонирхогчид андахгүй. Харин энэ бүх сонгуулийн компанит ажилд нь тухайн үедээ хууртаад өнгөрөх биш, аль холыг харсаныг нь Монгол Бөхийн ертөнцийнхөн дуу нэгтэй сонгох хэрэгтэй байна. Ингэхдээ хуучин алдаа дутагдлыг хэлэлцэж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, өөрийн эрх ашгаа яаж хамгаалуулах вэ гэдгээ ярилцаж хууль ёсны ч бай, үгүй ч бай 3 сарын 24-нд болох “Их Эе”-д оролцож гэмээнэ удирдлагаараа хэнийг шийдэхээс эхлээд асуудал их байна.

 

 

Эс бөгөөс нэг нэгнийхээ булхайг илчилсэнчлэн дургүйгээ хүрэхээр допинг илэрлээ гээд, мөнгө харахаараа дуугүй өнгөрдөг гэх Х.Баянмөнх аваргын тодорхойлсон хуучин удирдлагуудтайгаа, эсвэл чөлөөт бөхийн холбоог сүйрүүлсэн гэх Л.Чинбат, А.Сүхбат нарын талд хуулийнхаа дагуу нэгдэхээс өөр сонголтгүй шахуу байдалд ороод байна.

 

Уг “Их Эе”-ээр Р.Нямдорж тэргүүтэй холбооноос допингийн эсрэг ийм зүйлс хийсэн, маргаантай барилдааныг камераар шүүдэг болох талаар ажлын хэсэг байгуулсан, бөхчүүдийг цахимаар бүртгэдэг болсон зэрэг сүүлийн нэг жилийн хугацаанд хийсэн компанит ажлаа тайлагнах нь ойлгомжтой. Харин шинэ удирдлагаа уг хуралдаанаар сонгох аваас юу хийснээр нь биш, юу төлөвлөж буйгаар нь сонгоосой. Үүнийг сүүлийн жилүүдэд Монгол бөхөөс найраа, допинг, маргаантай барилдаан, билетийн очер зэрэг залхмаар дуусдаггүй ярианаас уйдсан бөх сонирхогчид л харж суугаа биз. Улс аймгийн алдар цолтой бөхчүүд маань ирээдүйгээ шийдэх чухал алхмын өмнө ирээд байна. Бөхийн холбооны дайны ялагч нь бөхчүүд болон бөх сонирхогчид л байгаасай.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
зочин:
залуу аврагууд маналайлаад жинхэн өөрсдөө бөхийн холбоо ггартаа ав ,залуу бөхчүүдээр удирдуул хөгшин нөхдөөс атаа,чөтөө,баас шээс ,шунал дэвээс өөр юм гарахгүй
2020-01-25
Гэрэл:
Олон жил бөхийн өргөөнд шунасан бүлэг хүмүүс шуналаа гүйцэлдүүлэхэд ойртсон юм шиг байна.Яаж ч бодсон тэдэнд өгч болохгүй. Чинбат шүүхийг худалдаж адсан байна.яасан барагддаггүй шунал байдаг байнаа. Зүгээр л бизнесээ хийгээд явж болдоггүй юм байх даа.Хүний хийж бүтээж амьдралаа зориулсан зүйлийг ингээд л булаагаад авчихдаг бол Монгол хууль байгаад хэрэггүй.ширэнгийн хуулиар амьдрах болж байх шиг байна.
2018-03-23
mgl:
ene boh gej baahan teneg baastai guzeenuudiig odoo uzhee boliochee.ard tumen hundleed baidgaa barij bhad uzegchdee huurdag ymar ch uhamsar bhgui teneg gahainuud zailtsgaa
2018-03-23
Зочин:
Дайны ур дунд ундэсний бех гэдэг спорт гэхэд хэцуу энэ сонин зуйл устсан байвал зугээр л байна, нийгэм бага ч гэсэн цэвэршинэ ш дээ
2018-03-22
ЗҮЧИ:
Бие ээ хэт тоовол уруудахын шинж. Олон жил удирдсанаараа сайн болдог бол бол өөрчлөлт хаа хаанаа харагдах ёстой. Чинбат гуай шал дэмий юманд л орооцолдлоо доо. Сэргээш хэрэглээд байвал бөхчүүд эрүүл мэндэд халтай л баймаар юм. ҮНЭН ХЭРЭГ ДЭЭРЭЭ МОНГОЛЫН ХУУЛЬ ШҮҮХ ХУДЛАА ШҮҮ.
2018-03-22
зочин:
Нямдоржид бас учир байна аа. Ямарч их ярвайсан өөрийгөө магтсан хүн юм. Яасан хүн их муулдаг нөхөр юм. Нээрээ өвчин намдаах эм уусан гэсэн нэрээр үндэсний спортод түүнд оролцогсодод хаяг зүүж барилдаанаас хассан нь өшөө авалт. Дашийн барилдаан харахгүйгээр үзэгчид л хохирно. Нямдоржид хамаагүй. Хор найруулаад хот хөдөөгийн хүмүүсийг ятгаад явна гэдэг арчаагаа алдаж байгаа шинж. Зүгээр амь тэмцэлгүй байхад сайн юм бол гараад л ирнэ. Насаараа дарга хийж болно доо. Амь нь гарах нь.
2018-03-22
ter sakhaltay durakuud boliosoi . khenii gar khul bolji yawaa bol doo
2018-03-22