Орост худалдааны төвд гал гарч, 37 хүн амиа алджээ

ОХУ-ын Сибирийн Кемерово хотноо байрлах худалдааны төвд гал гарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Гэнэтийн ослын улмаас 37 хүн амиа алдсан гэнэ.
“Winter Cherry” гэх худалдааны төвд өчигдөр 17.00 цагийн орчимд гарсан бөгөөд ослын газар 200 гаруй гал сөнөөгч ажиллаж буй талаар тус хотын Онцгой байдлын газраас хэвлэлийнхэнд уламжлав.
“Амиа алдагсдын дунд есөн хүүхэд бий” хэмээн Хүүхдийн эрхийн комиссар Анна Кузнецова мэдэгджээ.
Гал түймэр газар бүс нутагт соёл амралтын хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай болон кино театр гэх мэт байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг учир олон хүн бэртжээ.
Гал түймэр гарч, улмаар барилга нуржээ. Өдгөө 61 хүн сураггүй бөгөөд сураггүй бологсдын 41 нь хүүхэд гэнэ.
Нуранги дор хэдэн хүн байгааг тогтоохоор ажиллаж байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ