Сторми Даниэлз: Трампын талаарх үнэнийг яриулахгүйн тулд намайг сүрдүүлж байсан

img

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай бэлгийн харьцаанд орсон гэгдэж буй насанд хүргэгчдийн киноны од Сторми Даниэлз өчигдөр “CBS” сувгийн 60 минут шоунд оролцож, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг сонирхуулж байна.

 

 

-Сүүлийн үед олон бүсгүйчүүд бэлгийн хүчирхийллийн эсрэг кампанит ажил зохион байгуулсаар байна. Тэд хүсээгүй байхад нь бэлгийн дарамт үзүүлсэн эрхмүүдийг хэнээс ч айж бас эмээхгүйгээр нийтэд илчилж буй. Сүүлийн үед таныг Ерөнхийлөгч Трамптай бэлгийн харьцаанд орсон хэмээн хэвлэлийнхэн бичиж байгаа. Энэ талаар?

 

-Өнөөдөр миний ярьсан бүхэн үнэн. Би 2006 оны долоодугаар сард Ерөнхийлөгч Трамптай ямар ч хамгаалалтгүйгээр бэлгийн харьцаанд орж байсан. Би ирээдүйнхээ төлөө энэ сонголтыг хийсэн. Трамп надтай бэлгийн харьцаанд орох санал тавих үед би татгалзаагүй. Тиймээс энэ бол бэлгийн хүчирхийлэл биш. Бид харилцан тохиролцож, бэлгийн харилцаанд орохыг зөвшөөрсөн. Миний өнөөдөр гаргаж буй илчлэлт  “Me Too” хөдөлгөөнтэй ямар ч холбоогүй.

 

-Та илүү дэлгэрэнгүй яриач. Трамп санал тавихад таны гаргасан сэтгэл хөдлөл?

 

-Надад үнэхээр эвгүй санагдсан. Тэр намайг өрөөндөө дуудсан. Над руу нэг харсан аа “Чи надад таалагдаж байна. Би ч гэсэн чамд таалагдаж байгаа байх. Чи надад гайхалтай шөнийг бэлэглэж чадна гэдэгт итгэлтэй байна” гэж хэлээд, миний мөрнөөс атгасан. Надад их эвгүй байсан. Би айж байсан. Трамп өөрийн хөтлөн явуулдаг “The Apprentice” шоундаа намайг оруулна гэж амласан. Тиймээс би энэхүү харилцааг бизнесийн харилцаа гэж ойлгосон учир түүний саналыг хүлээн авсан.

 

-Трампын өмгөөлөгч мөнгө өгсөн гэгдэж байгаа. Энэ талаар?

 

-2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болохоос ердөө 11 хэн өдрийн өмнө над дээр Трампын өмгөөлөгч  Майк Коэн ирж уулзсан. Тэр “надад нууцлалын гэрээ байгуулах шаардлагатай байна” гэж хэлсэн.

 

 

-Өмгөөлөгч  Майк Коэн таныг сүрдүүлсэн үү?

 

-Үгүй ээ тэр намайг огт сүрдүүлж байгаагүй.

 

-Таныг нууцлалын гэрээ зөрчсөн хэмээгээд 20 сая ам.доллар нэхэмжилж байгаа?

 

-Гэхдээ энэхүү нууцлалын гэрээ хууль бус учир би өнөөдөр Трампын талаар яриад сууж байна. Тухайн үед надад 130 мянган ам.доллар өгч байсан.

 

-Таныг нэг бус удаа уг асуудлаас болж сүрдүүлэгт автаж байсан гэх юм?

 

-Энэ бол үнэн. 2011 онд Трамптай дотно харилцаанд орсон талаараа нэгэн сэтгүүлд ярихыг зөвшөөрсөн. Ярилцлага өгөхийг зөвшөөрсөн өдөр би охинтойгоо хамт машин суугаад хөдлөх гэж байхад нэг залуу над дээр ирээд “Трамптай холбоотой гэдгээ март. Юу болсныг бүгдийг март” гэж хэлсэн. Тэр эрэгтэй мөн охиныг минь заагаад “Хөөрхөн охин байна. Ээжид чинь муу зүйл тохиолдвол муухай байх даа” гэж хэлээд явсан. Би сүрдүүлгийн дараа Трамптай холбоотой гэдгээ мартахыг хүссэн.

 

 

-Өнгөрсөн хугацаанд тэр эрэгтэй дахин тантай уулзсан уу?

 

-Үгүй ээ.

 

-Та яагаад тэр үед цагдаад мэдэгдээгүй юм бэ?

 

-Мэдэхгүй ээ, би их айсан.

 

-Трамп 2005 онд өнөөгийн тэргүүн хатагтай Меланья Трамптай гэрлэсэн. Тэгэхээр 2006 онд та хоёр бэлгийн харьцаанд орсон гэхээр Трамп гэр бүлээ хуурсан гэсэн үг.

 

-Тиймээ. Би тэр үед “Меланья юу хийж байгаа вэ?” хэмээн асуухад Трамп “Тэр гэртээ унтаж байгаа” гэж хариулсан.

 

-Яагаад эцэст нь түүнтэй бэлгийн харьцаанд орсон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа юм бэ?

 

-Миний нэр хүндийг унагаах оролдлого гарах боллоо. Би энэ талаар ярихыг хүссэн. Эмэгтэй хүнийг доромжлох эрх хаана ч байхгүй.

 

-Энэхүү ярилцлагын дараа таны аюулгүй байдал хүндхэн сорилттой нүүр тулах байх?

 

-Би айхгүй байна.

 

-Трамп дахин тантай бэлгийн харьцаанд орохыг хүссэн үү?

 

-Нэг бус удаа санал ирсэн. Гэхдээ би түүнтэй дахин уулзахыг хүсээгүй учир саналаас нь татгалзсан.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ene yanhan sain duraaraa l sex hiisen um baina shyy dee. hychindyyleegyi sex-iig iim Tom hemjeend ingedeggyi shyy dee. trump um bolohloor unagaahin toloo ene hyyhen asar ich mongonii toloo iimdee tuljee
2018-03-27
байдаг-л-зүүл-шүү-ээ-буруу-гэгүй-юм-байна
2018-03-26