Д.Гантулгыг баривчлах санал хүргүүлсэн ч үндэслэлгүй гэж үзсэн

УИХ-ын Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдон, хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа.

Хэргийн явцын талаар мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог “Цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсгээс шалгаж байгаа. Ажлын хэсгийн хүрээнд УИХ-ын гишүүн Д.Гантулгыг дуудаж тайлбар байцаалт авсан. 2018 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоолыг баталж, ирүүлсэн. Тухайн тогтоолыг танилцуулахаар УИХ-ын гишүүн Д.Гантулгад 18 удаа хандсан. Түүний өмгөөлч, туслах, гэр бүлийн хүмүүст ханддаг. Гишүүн өөрөө “Хуралтай, томилолттой гэдэг шалтгаанаар прокурорын дуудах хуудсыг өгсөөр байтал ирээгүй байна. Дуудагдсан шижигтэн нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мэдэгдэх хуудсыг хүлээж авахаас татгалзсан бол баривчлах үндэслэл болно” гэсний дагуу Нийслэлийн прокурорын газраас 2018 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр БЗД-ийн шүүхэд баривчлах санал хүргүүлсэн ч шүүх үндэслэлгүй гэж үзсэн" гэв.
Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ