Худалдааны төвд гарсан галын улмаас амиа алдагсдын тоо 48-д хүрчээ

ОХУ-ын Сибирийн Кемерово хотноо байрлах худалдааны төвд гал гарсан. Тэгвэл уг гэнэтийн ослын улмаас амиа алдагсдын тоо 48 болж өссөн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
“Winter Cherry” гэх худалдааны төвд өчигдөр 17.00 цагийн орчимд гал гарсан бөгөөд үйлчлүүлэгчдийн ихэнх бага насны хүүхдүүд байжээ.
50 гаруй хүн сураггүй бөгөөд тэдний 41 нь хүүхэд гэнэ. Галыг унтраахаар ослын газар 200 гаруй гал сөнөөгч ажиллаж буй юм.
Галд өртөөд буй уг байгууламж нь өнгөрсөн 2013 онд нээгдсэн бөгөөд дотроо кинотеарт, зоогийн газар, амьтны хүрээлэн, саун, дэлгүүр болон боулингийн газар үйл ажиллагаагаа явуулдаг гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ