Виннипег Жэтс хасагдах шатанд орох эрхээ авлаа
2018-03-26

 

Виннипег Жэтс баг торгуулийн цохилтоор өрсөлдөгчөө буулган авснаар плэй оффын эрхээ авлаа. Тэд өнөөдөр Нэйшвилл Прэдэйторс багтай тоглосон юм. Уг тоглолт 5-4 харьцаатай өндөрлөсөн бөгөөд торгуулийн цохилтоор шийдэгдсэн уг тоглолтод  ганцхан Марк Шиффел гоол оруулж хоёр багийн ялагчийг тодруулсан билээ.

 

Ингэснээр Жэтс 2014-2015 оноос хойш анх удаагаа плэй оффд орохоор болоод байна. Тэд 2011-2012 оны улиралд Атланта хотоос нүүсэн бөгөөд одоогийн байдлаар сүүлийн 11 жилийн хугацаанд плэй оффын цувралд ялж үзээгүй гэсэн сөрөг амжилттай явж байгаа юм.

 

Жэтсийн энэ жилийн прафтын шинэ цэрэг Кайл Коннор нэг гоол болон 2 ашигтай дамжуулалт өгсөн юм. Ингэснээр тэрбээр сүүлийн 6 тоглолтод 7 гоол оруулаад байгаа юм.Өмнөх хоёр тоглолтод мөн нэмэлт цагт шийдэгдсэн тоглолто гоол оруулсан рүүкий залуугийн хувьд улирлын 29 дэх гоолоо оруулсан билээ. Ингэснээр тэрбээр Ванкүүвэр багийн Брок Боэсэртой адил 29 гоол оруулсан болж хамгийн олон гоол оруулсан рүүкий нарын жагсаалтад тэнцэж ирээд байгаа юм. Боэсэр нь 3 сарын 5-нд нуруундаа гэмтэл авсны улмаас энэ улиралд дахин тоглох боломжгүй болоод байгаа.

 

Виннипег багаас Дастин Бяфүглиен, Браян Литтл, Блэйк Вийлэр нар тус тус гоол оруулсан.

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин