С.Эрдэнэ дарга аа, АН-ыг хагалан бутаргах ажиллагаагаа зогсоо
2018-03-26

Гэрэл зургийг MPA.mn

АН-ын дотоод сонгууль болон Баянзүрх дүүрэгт үүссэн асуудлаар тус дүүргийн АН-аас мэдээлэл хийлээ. Тэд “Дотоод сонгууль дүрмийн бус аргаар явагдсаныг бид намын удирдлагууддаа шаардлага хүргүүлсэн. Баянзүрх дүүрэг дээр сонгуулийн санал хураалт явагдсангүй. Дотоод сонгуульд оролцохоор хураамжаа төлсөн нэр дэвшигч нар, баянзүрх дүүргийн АН-ын гишүүний эрх зөрчигдлөө. Манай намаас нэр дэвшигчдийг машинаар дайрсан хэрэг гарлаа. Бид хууль зөрчсөн үйл ажиллагаатай хатуу тэмцэнэ” гэсэн юм.  АН-ын нэр дэвшигч Э.Цолмонбаяр:

 

-Миний бие нэр дэвшсэн хүмүүсийн төлөөлөл. 2016 оны УИХ-ын сонгуулиар ялагдсан. Тиймээс шинэчлэл явуулж, дүрмээ баталсан. АН-ын дарга С.Эрдэнэ гишүүдийн итгэлийг уландаа гишгэж, намаа хагалан бутаргах ажиллагааг гардан зохион байгууллаа. Нэр дэвшигч нарын шударгаар өрсөлдөх боломжийг хязгаарласан. Сонгуулийн санал хураах байранд ямар зүйл явагдаж байгааг мэдэх боломжгүй. С.Эрдэнэ дарга өөрийнхөө хүмүүсийг ажиглагчаар оруулсан. Нэр дэвшигч нар сонгуулийн дотоод үйл ажиллагаанд оролцсон нь гутамшигтай. Нэр дэвшиж байгаа хүн саналын хайрцгийг аваад зугатсан. Хамгаалалтын албаны дарга нэр дэвшсэн. Энэ сонгуульд 300 орчим сая төгрөгийг энэ сонгуульд ашиглана гэсэн. Энэ мөнгө шударга сонгууль явуулж, сонгогчидтойгоо уулзахад зарцуулна гэсэн. Гэтэл өнөөдөр энэ мөнгөөр юу хийсэн талаар тодорхойгүй байна. С.Эрдэнэ дарга дунд шатны байгууллагын ажиллагаанд оролцоод хэрэггүй. Намаа хагалан бутаргах үйл ажиллагаагаа зогсоо хэмээн мэдээлэв. Тэд мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад харуилав. 

 

-Саналыг хайрцгийг яагаад авч зугатсан юм бол?

 

АН-ын үүргийн дарга Ж.Батцэнгэл:

 

-Саналын хайрцгийг аваад зугатаасан хүн УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн туслах С.Амарсайхан гэж хүн. Саналын хайрцгийг авч зугатах явцад хагалсан. Уг саналын хайрцагт ямар ч саналын хуудас байгаагүй гэгдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

 

-Машинд дайруулсан хүний биеийн байдал ямар байна вэ?

 

-Дүүргийн намын хорооны шийдвэрээр ҮБХ-ноос нэр дэвшсэн Э.Хатанбаатарыг төв намаас нэрийг нь дэвшүүлсэн нэр дэвшигч Н.Энхбаяр машинаар дайрсан байна. Цагдаа, түргэн тусламж дуудаж, гэмтлийг нь тогтоосон.  Э.Хатанбаатарын биеийн байдал хүнд биш ч гэсэн тодорхой хэмжээний бэртэл авсан. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Энэ зураг дээрх хүмүүс бүгд хувийн бизнестэй. АН гэж байхгүй, байгаа ч үгүй. Бизнесийн нам гэж л харагдаж байсан.
2018-03-27
Ацан шалаа:
Бутаргаад жижиглээд тараагаад бусниулаад өг.одоо хэрэгцээнээс гарсан намаар яахав.Эрдэнээ зоригтой бай.дайраад зүтгээд бай.дөргүй бух шүү хө.сайн бна.
2018-03-26
Ацан шалаа:
Бутаргаад жижиглээд тараагаад бусниулаад өг.одоо хэрэгцээнээс гарсан намаар яахав.Эрдэнээ зоригтой бай.дайраад зүтгээд бай.дөргүй бух шүү хө.сайн бна.
2018-03-26
АН 2 жилийн дараа хэнд ч хэрэггvй гудамжны нам болно нэг ч хvн санал егехгvй шоронгийн хулгайчуудаар дvvргэж байгаа дарга гуай
2018-03-26
Эрдэнэд ичих булчирхай байдаг биш юу ч хийж чадна.
2018-03-26
АН одоогийн удирдлагын vр дvнд 2020 онд нэг ч суудал авахгvй.
2018-03-26
Зочин:
Пүрэвдаваа, Батцогт нарын гар хөл болсон энэ нөхдүүд одоо болих хэрэгтэй. Юу хийж гийгүүлсэн гэж зууралдаад байгаа юм бэ. Нам хагалган бутаргаад байлгүй зайгаа тавьж өг.
2018-03-26
Зочин:
За С,Эрдэнээ сайн бужигнуулаад бай.Зөв шүү хөө.Ингэж байгаад АН тараачих.Угаасаа хогийн нам шүү дээ.
2018-03-26
zochin:
archaagui ataarhagch nar namig hagalan butargah ajilaa zogsoo TA nar sgig yumnuud namruu buyu Erdene dargaruu dairah boloogui 5-n haltar tug avchihaad yu ch oilgoogui bj bitgii daldagana
2018-03-26