Ким Чен Ун галт тэргээр Бээжинд ирлээ
2018-03-27

Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун 2011 онд төрийн эрхийг авсанаасаа хойш гадаадын орнуудад  төрийн дээд хэмжээний айлчлал хийгээгүй билээ.

 

 

Тэгвэл удирдагч Ким Чен Ун анхны айлчлалаа БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо хийхээр хүрэлцэн ирсэн талаар “Ройтерс” агентлаг уламжлав.

 

Тэрбээр албаны хүмүүсийн хамтаар Бээжинд хөл тавиад байна. Гэхдээ одоогоор албан ёсны айлчлалын зургуудыг олон хэвлэлүүд болон орон нутгийн хэвлэлийнхэн хараахан нийтийн хүртээл болгооогүй байгаа аж.

 

 

Ким Чен Ун аюулгүй байдлын үүднээс онгоц бус галт тэргээр Бээжинд иржээ.

 

Пхеньяны тэргүүн ийнхүү Бээжинд ирсэн нь ирэх тавдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай тус улсад уулзах өндөр магадлалтай байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин