Зөвшөөрөлгүй хашаануудыг албадан буулгана
2018-03-27

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д

 

09.00 цагт Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болно. Тус хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Дэд сайд Б.Энхбаяр, ХЗДХЯ-ны ТНБД Г.Баясгалан нар болон холбогдох албаны хүмүүс оролцоно. 

 

Гүн шим сургалтын төвд

09.30 цагт “Давсны хэрэглээг 5 грамм хүртэл багасгах 5 арга” мэдээлэл, сурталчилгааны долоо хоног эхэллээ. Уг арга хэмжээг ХХААХҮЯ, ЭМЯ, НЭМҮТ хамтран 7 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын тогооч нар”-ын сургалт болно. 

 

Техник технологийн политехник коллежид

09.30 цагт МСҮТ, Политехник коллежид суралцагчдын дунд болдог "Монгол ур чадвар" тэмцээний эхэлнэ. 

 

ХНХЯ-нд


09.30 цагт Дэлхийн Банкнаас хийсэн “Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн тэгш бус байдал” чанарын судалгааны үр дүнг танилцуулна.



10.00 цагт БГД-ийн 20 дугаар хороо ДЦС-4 ТӨХК-ийн урд хэсэгт "ӨНДӨР ХҮЧДЭЛИЙН АГААРЫН ШУГАМЫН ХАМГААЛАЛТЫН ЗУРВАСТ" зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа аж  ахуйн нэгжүүүдийн хашааг албадан буулгах ажлыг БГД-ийн Газрын алба,  МХЕГ, "ЦДҮС" ТӨХК хамтран зохион байгуулна.


ХӨСҮТ-ийн хурлын танхимд


12.00 цагт Олон улсын эмч нарын баярыг тохиолдуулан зохион байгуулах эрдэм шинжилгээний бага хурал болно. 

 

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын танхимд

14.00 цагаас Байгаль орчин, аялал жуулчлал, фирмийн аж ахуйг холбосон төслийг танилцуулах уулзалт болно. 

 

Монголын хөлбөмбөгийн ногоон талбайд


18.00 цагт Маврикий улсын шигшээ баг зочилж, манай улсын "талын хөх чононууд"-тай нөхөрсөг тоглолт хийнэ.
 

Shuud.mn
Сонин хачин
бооёо:
ЧАДДАГ ЮМ БОЛ ЭХЛЭЭД БОГД ХААН УУЛАНД ШАВСАН хашаа байшингаа НУРААЧИХ
2018-03-27