Худалдааны төвд гарсан гал 64 хүний аминд хүрлээ

ОХУ-ын Сибирийн Кемерово хотноо байрлах худалдааны төвд өчигдөр 17.00 цагийн орчимд гэнэт гал гарсан билээ.
Тэгвэл уг гэнэтийн ослын улмаас амиа алдагсдын тоо 64-д хүрсэн талаар “TASS” агентлаг уламжлав.
ОХУ-ын Мөрдөн байцаах хороо “Winter Cherry” худалдааны төвд гарсан галыг “Ноцтой зөрчил” хэмээн мэдэгджээ. Шатаж, танигдахын аргагүй болсон 25 цогцсыг шүүх эмнэлэгийнхэн ДНК-ийнх нь тусламжтай хэн болохыг тогтоохоор ажиллаж байна.
Тус барилгын галын аваарын дуут дохио дуугараагүй учир олон хүн амиа алдахад хүрчээ.
“Амиа алдсан 13 хүүхдийн цогцсыг олоод байна” хэмээн тус улсын Эрүүл мэндийн сайд Вероника Скворова мэдэгдэв.
Гал эхэлж кино театраас эхэлж гарсан бөгөөд удалгүй дэлгүүр болон боулингийн газарт тархсан байна. Ослын газар 600 гаруй гал сөнөөгч, аврагч болон түргэн тусламжийнхан ажиллаж буй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ