Дэлхийд “дипломат дайн” дэгдлээ
2018-03-27

АНУ, Канад болон Европын холбооны 14 орон ОХУ-ын дипломатчдыг газар нутгаасаа хөөх шийдвэр гаргажээ. Энэ талаар “ВВС” агентлаг болон “www.telegraph.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Британид ажиллаж, амьдардаг ОХУ-ын экс тагнуулч Сергей Скрипалыг охиных нь хамтаар энэ сарын эхээр дайны зориулалттай химийн хортой бодисоор хордуулсан билээ. Тэд өнөөг хүртэл ухаангүй, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсээр байна. Британийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд тагнуулчийг охиных нь хамтаар “Новочик” гэх хортой химийн бодисоор хордуулсон болохыг тогтоожээ.

 

Анхлан Британийн Гадаад хэргийн сайд Борис Жонсон “Тагнуулчийг хордуулсан хэргийн ард ОХУ, тэр тусмаа тус улсын Ерөнхийлөгч В.Путин бий” хэмээн мэдэгдсэн. Сайдын мэдэгдэл олон нийтэд тийм ч их цочроо өгсөнгүй. Харин уг мэдэгдлээс нэг долоо хоногийн дараахан Британийн Ерөнхий сайд Тереза Мэй парламентын чуулганд үг хэлэх үеэрээ “Тагнуулчийг санаатайгаар хордуулсан. Энэхүү хэргийн ард ОХУ бий” хэмээн хатуухан мэдэгдэл хийснээс гадна эх оронд нь байгаа ОХУ-ын 23 дипломатчдыг нутгаасаа хөөсөн.

 

Тереза Мэйгийн мэдэгдэл олон улсын анхаарлыг “соронз” мэт татав. Шийдвэрийн дагуу дипломатчид 48 цагийн дотор Британийн газар нутгийг чөлөөлж, Москвад аюулгүй ирсэн байна.

 

Дээрх үйл явдлаас болж ОХУ-ын Гадаад хэргийн яамны сайд Сергей Лавров дургүйцлээ илэрхийлэн, Оросыг шахан гадуурхах бодлого явуулж байна” хэмээн мэдэгджээ. Тагнуулчийг хордуулах захиалга өгсөн гэх хэрэгт буруутгагдаад буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “ВВС” агентлагт “Үнэнийг хэлэхэд тэдэнд ямар ч баталгаа байхгүй. Би дахин хэлье. Тагнуулчийг хордуулсан хэргийн ард бид байхгүй. Нотолгоогоо гаргаж ирээд биднийг буруутгаж, хариу арга хэмжээ ав. Ямар ч нотолгоо байхгүй мөртлөө ОХУ-ыг буруутай хэмээн олон улсыг худал мэдээллээр хуурах хэрэггүй” гэж хэлэв. Тагнуулчийг хордуулсан дуулианаас болж Британи, ОХУ-ын дипломат дайн дэгдсэн юм.

 

Хэсэг хугацаанд намжаад байсан уг дуулиан дахин олны анхаарлыг татлаа. Учир нь АНУ, Канад, Украин болон Европын холбооны 14 орон нутагт нь ажиллаж, амьдарч буй ОХУ-ын дипломатчдыг “хөөх” шийдвэр гаргажээ.

 

Дээрх шийдвэрийг гаргаад буй энэ орнууд Британийн байр суурийг хүндэтгэхээс гадна тагнуулчийг хордуулсан хэрэгт “ОХУ, гар бие гүйцэтгэсэн” хэмээн буруутгаж, хориг арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн гэдгээ илэрхийллээ.

Энэхүү мэдэгдлийн дараа ОХУ-ын Гадаад хэргийн яам “Оросын дипломатчдыг хөөсөн улс орнуудад хатуу хориг арга хэмжээ авах болно. Бид тун удахгүй албан ёсны байр сууриа хүргэнэ” хэмээн мэдэгдэв.

 

Европын Зөвлөлийн тэргүүн Дональд Туск хэвлэлийнхэнд “Европын холбооны 14 орон Оросын дипломачдыг хөөх шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан Европын холбооны уулзалтын үеэр гаргасан” гэж хэлжээ.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мөн Орос дипломатчдыг эх орноосоо хөөх шийдвэрийг гаргаж, баталгаажуулсан талаар Цагаан ордон уламжлав. АНУ-д байх ОХУ-ын Элчин сайдын 48 ажилтан, НҮБ-ын дэргэдэх байнгын төлөөлөгчийн газрын 12 гишүүн өгөгдсөн хугацаанд АНУ-ыг орхин гарахаар боллоо. АНУ-д суух ОХУ-ын бүрэн эрхт Элчин сайд Антолий Антонов дээрх шийдвэрийг эсэргүүцэж, дургүйцлээ илэрхийлжээ.

 

Сайд “Тагнуулчийг хордуулсан хэргийн ард үнэхээр ОХУ бий гэдгийг албан ёсоор нотолж чадаагүй байж биднийг ийнхүү шахан гадуурхаж буй нь харамсалтай. Нотолгоогоо гаргаад ир” гэж хэлэв.

 

АНУ-д 60, Канадад 4, Украинд 13, Албанид 2, Австралид 2, Норвегид 1, Македониад 1 дипломатч ажиллаж буй бол Европын холбооны Францад 4 , Германд 4, Латвид 1, Польш улсад 4, Эстонид 1, Италид 2, Нидерландад 2, Шведэд 1, Данид 2 , Чех, Финландад 1, Румынд 1, Хорват улсад 1 Оросын дипломатчид ажиллаж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Хотын залуу:
Дурак ИВАНД юун их хайртай Орос трол вэ чи.
2018-03-27
Сүх:
Европын холбоо өөрийгөө яая гэж байж оросруу халдаж байж хамраа хуга цохиулах вий дээ. ЕХ удахгүй тарна гэдгээ ухаарахгүй л яваа юм байх даа. Английн тэр нэг хэрзэгнэсэн түр ерөнхий сайд авгай гэртээ эртхэн харьж аяга кофе- гоо уугаад тайван унтаж байвал болоо биш үү!!!!!!!
2018-03-27
Хотын залуу:
Дурак ИВАНД юун их хайртай Орос трол вэ чи.
Иш чааваас:
Дээгий минь. Хөөгдсөн дипломатчдийг ажиллаж байна гэж бичиж. Гүүгл ч ингэж орчуулахгүй байх.
2018-03-27