Түгжрэлгүй ирээдүйн төлөө тайвшраад хүлээх үү
2018-03-28

Улаанбаатар хотын хэмжээнд 450 гаруй мянган автомашин хөдөлгөөнд оролцдог судалгаа бий. Үүнээс 350 гаруй мянга нь замын хөдөлгөөнд идэвхитэй буюу өдөр бүр оролцдог байна. Жилд 40 мянга орчим шинэ автомашинд гэрчилгээ олгодог судалгааг мэргэжлийн байгууллагаас танилцуулсан. Энэхүү тоон судалгаанаас Нийслэл хотын зам талбайд автомашин “багталцахгүй” нь  аргагүй болохыг харж болно.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Үе үеийн Засгийн газар болоод, Нийслэлийн удирдлагуудын толгойны “өвчин” болоод удаж байгаа түгжрэлийг бууруулах шинэ төлөвлөгөөг Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, танилцуулав. Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцыг шинэчлэн засварлаж 470 метрийн урттай, 96 тулгаар багана барих гэнэ. Ингэснээр жолоочид Замын цагдаагийн уулзвар дээр дахин түгжрэхгүй гэдгийг хэлж байна.

 

Харин энэ ажлыг хийж гүйцэтгэхийн тулд одоо мөрдөгдөж буй автомашиныг улсын дугаарын сүүлийн орноор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулдаг журмыг өөрчилж тэгш, сондгойгоор нь хөдөлгөөнд оролцуулах зайлшгүй шаардлага байгаа аж. Товчхондоо иргэд долоо хоногийн хоёр өдөрт нь автомашинаа унахгүй. Харин баасан гарагт бүгд машинаа унаж, хөдөлгөөнд оролцоно. Ийм дүрмээр зургаан сар ажил, амьдралаа залгуулчихвал түгжрэлд хамаг цагаа бардаг, харих гэж хонох шахдаг нөхцлөөс ангижрах гэнэ. Ирээдүйн сайн сайхны төлөө энэ зуны их бүтээн байгуулалтыг дэмжье. Нэг өдөр автомашинаа унахгүй болоод байхад хоёр өдөр болж л таараа гээд дэмжмээр байв ч манай удирдлагуудын ам, ажил хоёр алд зөрөх нь олон. Тиймээс ч энэ удаагийн саналыг иргэд хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хүчтэй илэрхийлсээр байна.

 

Эхлээд нэг өдөр автомашинаа унахыг хязгаарласан. Одоо харин хоёр өдөр унуулахгүй гэхээр иргэд “уурлах” нь зөв биз. Хоёр өдөр унах эрхийг нь хязгаарласны шанд баасан гарагт 450 мянган автомашин бүгд хөдөлгөөнд оролцоно. Харин тэднийг “багталцах” боломжийг нь “Нарантуул”, “Хархорин”, “Бөмбөгөр”, “Барс” захын худалдаачид өдрийн орлогоосоо татгалзаж, амарч олгох аж. 

 

Дараагийн нэг асуудал нь автомашинаа хоёр өдөр унах эрхээ хасуулчихвал иргэд нийтийн тээврээр эсхүл таксигаар үйлчлүүүлж таарна. Ажил хичээл тарах үеэр автобусны хаалгаар уначихгүйг хичээсээр арай гэж гэртээ харьж байхад нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн тоо одоогынхоос илүү нэмэгдэнэ гэхээр санаанд багтахгүй байна. Нийтийн тээврийн газраас 13 чиглэлд автобус нэмж гаргахаар судалж байгаа гэсэн. Хэзээг нь мэдэхгүй. Цас, бороо орсон цаг агаарын нөхцөл хүндэрсэн өдрүүдэд Улаанбаатар хотод такси олдох нь ховор. Олдсон нь амандаа орсон мөнгөө хэлж, хэд нугалж хөлс төлөх үе иргэдэд тохиолддог. Автомашинаа унах эрхээ хасуулсан хүн хэлсэн хөлсийг нь төлөөд хүргүүлэхээс өөр яах ч билээ.

 

 

Энэ мэт асуудлыг эерэгээр шийдэх боломж байвал хэдхэн сар хүлээгээд түгжрэл гэх толгойны өвчнөөс салахыг хэн хүнгүй л хүсэх биз. Бас гүүрээ бариад дуусчихвал Улаанбаатар хот түгжрэлгүй болох тул дугаарын хязгаарлалтыг бүр мөсөн цуцлах боломжтой гэдгийг хэлж байна. Үүнийх нь төлөө дэмжээд өгмөөр байвч үнэндээ тууз хайчилж, гүүр, зам засварын ажлаа нээчихээд “царцааж”  алга болох нь бий. Бодож, судалж байж л хийгээрэй дээ П.Баярхүү дарга аа.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Zamiin hodolgoond tevcgeertei neg negnee hundelj oroltsvol tugjireed bh ni baigui bolno doo. bas yamar tsag, yamar zam deer ih hodolgoon bna ter tsagt ni mongotei ng heregtei ter zam deer.
2018-05-17
Зочих:
Хотын үзэмжинд сөргөөр нөлөөлж бгаа машинууд, буруу рультэй машинуудыг хориочээ. Замын хөдөлгөөний гарын дүрэмтэй улс биздээ уг нь манайх. Дээр нь хотын замын татварыг маш өндөр, өөрөөр хэлбэл жилд 1 саяас доошгүй авах хэрэгтэй бнаа. Ингэж байж л түгжрэл буурна. Нийтийн тээвэр ч ашигтай ажиллана. Төр төмөр нүүрээ харуулах хэрэгтэй.
2018-03-29
Зочин:
Өөрөө нүүхгүй юу муу хар оркоо. Захгүй худалдааны төвгүй хот гэж дэлхийд байхгүй. Харин буруу рультэй машин, хямдхан хотын үзэмжинд сөргөөр нөлөөлөх машинуудыг хотод явуулахгүй хууль гаргах хэрэгтэй. Дээр нь машины татварыг маш өндөр болгох, замын татварыг бас жилд нэг саяас доошгүй авахгүй бол дуртай нэг бацаан машин унадаг болжээ. Ингэвэл иргэндээ ч хэмнэлттэй, хот ч түгжрэлээсээ гарах болно
2018-03-29
Захуудыг гадагшаа нүүлгэнэ барина гэж хуцалдаад байсан юу болсон бэ малууд аа.
2018-03-28
Иргэн:
Нарантуул,Өгөөмөр захуудыг хотын захруу нүүлгээчээ, тэгвэл түгжрэл бага болно шүү дээ!!! Тэр гүүр бариад үр дүн гарахгүй.
2018-03-28
Зочин:
Өөрөө нүүхгүй юу муу хар оркоо. Захгүй худалдааны төвгүй хот гэж дэлхийд байхгүй. Харин буруу рультэй машин, хямдхан хотын үзэмжинд сөргөөр нөлөөлөх машинуудыг хотод явуулахгүй хууль гаргах хэрэгтэй. Дээр нь машины татварыг маш өндөр болгох, замын татварыг бас жилд нэг саяас доошгүй авахгүй бол дуртай нэг бацаан машин унадаг болжээ. Ингэвэл иргэндээ ч хэмнэлттэй, хот ч түгжрэлээсээ гарах болно
Баярхүү гэдэг энэ нөхөр шизотой байхаа.Шизотой хүний өвчин хавар,намар болохоор хөдөлдөг гэдэг нь үнэн байна.Энэ шизо чинь өнгөрсөн намар төв замаас зүүн эргэхгүй гэж бөөн хүний уур уцаарыг хүргэж,төсвийн өөн мөнгөөр тоглочихсон.Одоо хавар болохоорбас шизо нь хөдөлчихсөн ямар ч иооцоогүй юм яриад байх юм.МАН-хан энэ тэнэг шизогоо төрөөс зайлуулаачээ
2018-03-28
Түгжрэлгүй болгоно гэж жил бүр их хэмжээний мөнгө замд зорилусаар 2000 оноос хойш 18 жил болсон.Үр дүн байхгүй байна. Цаашид ийм их мөнгөөр зам гүүр барихыг татгалзаж өөр шийдэл хайх хэрэгтэй. Зам, гүүрийн үнэлгээг бодитой болгоё. Өмнөх жилүүдэд хэдэн тербумаар нь үндэслэлгүй зарцуулсан гэж хэл ам болоод байсан биздээ
2018-03-28
йим их зээл авч хятадаар гүүр бариулах ашиггүй татвар төлөгчид хохирно энэ гүүр барьсанаар ачаалал буурахгүй гүүрний эхлэл төгсгөл болон гүүрэн дээрээ ачаалал ихсэнэ ойлгож байна уу хотын төвийн замаар явж байгаа бүх машиныг төлбөртэй болгож зогсоол олон гаргавал буурна за
2018-03-28
БҮҮ ДЭМЖ:
Битгий ард түмний хулхин дээр цэцэг ургуул анх дугаарын хязгаарлалтыг гудамж төсөл хэрэгжүүлээл түгжрэлгүй болгоод цуцалана гэсэн хаа байна одоо ч бас 2 өдөр хязгаарлаад эхэлчүүл тэр чигээр нь мөнхөд мөрдүүлэнэ энэ муу эрх баригчид
2018-03-28
Ene Bayarkhuu teneg teneg youm ikh yarikh youmdaa. Umnu ni bas tootsoogui baakhan baruun ergekhiig khorigloj asuudal uusgesen!
2018-03-28
Олон жил түгжрэлийг шийдэхээр зам хааж, дугаарын хязгаарлалт хийж олон замын уулзварууд, замын өргөтгөлийн ажлуудыг хийлээ. Үр дүн нь харагдсангүй. Одоо бас нэг газар гүүр барьж түгжрэлийг шийдэх туршилт хийнэ. Тэгэхдээ ард түмний эрхийг дахин сөөмөөр хааж золиос гаргах гэж байна. Номхонууд нь дагаад зөвшөөрнө. Харин дийлэнх олонх нь зөвшөөрөхгүй.
2018-03-28
Зочин:
Хятадын зарим хотод явган зорчигчийн нуурээр нь таньж гэрлэн дохио зорчих болон гарцгуй газраар гарвал торгож, нийгмийн онооноос нь хасдаг болсон гэнээ. Манайхан бас уунийг хэрэгжуулж хотын онооноос нь хасаад болохгуйг нь хотод тэнцэхгуй гээд нутаг буцаадаг болгомоор юм.
2018-03-28
зам битгий тавь:
ямар тэнэг зүйл? зам тавих нь уу?
2018-03-28
зочин:
ийм тэнэг зүйл гэж бх уу
2018-03-28
Зочин:
Баярхүү дарга гуай сайн бодож, төлөвлөж байж л хийгээрэй дээ. Үүний өмнө хийсэн зүүн эргүүлэхгүй гэсэн нэг будилааныг чинь иргэд мартаагүй санаж байгааг анхаар
2018-03-28
ULS KHIIKH YOSTOY YUMAA KHIINE SHUU DEE , ORON NUTAG RUU NI YAWUULAKH YOSTOY SHAARDLAGAGUY ORKUUD IKH BAYGAA
2018-03-28
Гүүр бариад ч түгжрэл арилахгүй ээ. Хотоо тэл
2018-03-28