Ч.Хүрэлбаатар: Эдийн засгийг тэлж, орлогыг нэмэгдүүлнэ
2018-03-28

Төрийн ордонд Монголын эдийн засгийн чуулган болж байна.  Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт “Хүчээ нэгтгэе” уриан дор үргэлжилж байгаа юм. Уулзалтаар Татварын шинэчлэлийн хуулийг хэлэлцэх юм. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-Энэ чуулганаар ямар үр дүн гарах бол?

 

-Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хурдасгах шаардлагатай байгаа. Ажлын байрыг нэмэгдүүлж, ард иргэдээ орлоготой болгох зорилт тавьж байна. Монгол Улсын татварын албанд 132500 аж ахуй нэгж бүртгэлтэй. Тэгсэн мөртлөө аж ахуй нэгжийн орлогын албан татварын 85 хувийг 398 аж ахуй нэгж бүрдүүлдэг. Нэг хүрэхгүй хувь нь бүрдүүлж байна. Үлдсэн 15 хувийг татварын албанд бүртгэлтэй  байгаа 99 хувь нь бүрдүүлж байна. Тиймээс татварын хуулийг шинэчилж байна. Хувь хэмжээг нь бууруулж, төлдөг хугацааг нь богиносгож байна.

 

Монгол бол дэлхийн нэг хэсэг. Тиймээс бусад орны татварын хуулийг яаж өөрчилж байна, чиг хандлага нь ямар байна гэдгийг судалж үзэж байгаа. Герман, Хятад бизнесийн орчныг сайжруулах чиглэлийн арга хэмжээ аваад эхэлсэн. Бид ч бас энэ хүрээнд өөрчлөлт хийхгүй бол хоцрогдоно.

 

-Ирээдүйд гарах өөрчлөлт нь юу вэ?

 

-Тайлангийн хэмжээ, төлөлтийн хугацааг өөрчилж байна. Ингэснээр бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлнэ. Зарим ажиглагчид татварын орлого буурах юм биш үү гэж байгаа. Ажлын байрыг бий болгох, эдийн засгийг тэлэхэд нааштай үр дүн авчирч, орлого нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Төр хувийн хэвшлийн ажил руу орж болохгүй гэдгийг бид 2012-2016 онд харсан. Тийм учраас олон удаагийн уулзалт дээр бизнес эрхлэгчид үүнийг анхааруулж байгаа. Тийм учраас хувийн хэвшлийг тууштай бодлогоор дэмжинэ.

 

-Эдийн засгийг ямар чиглэлд солонгоруулах вэ?

 

-Аялал жуучлал, агаарын тээврийг либериалчилна.  Ингэснээр тийзний үнэ буурах боломж бүрдэнэ. Тийм учраас аялал жуулчлалын салбарыг онцгойлж байна. Мөн хөдөө аж ахуй салбарт чиглэсэн ажлууд нэлээд хийгдэнэ. Дээр нь мэдээллийн технологийг ашигласан салбарт Монгол шиг оронд ирээдүйд дэвшил, хөгжил бий.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжмйг дэлхийд байхгүй доод хэмжээнд өгчмхөөд дэлхийн жишиг гэж хуцаад нэрлэсэн цалмнгаас дундаж цалмн гэж хуцаж мэдээ гаргадагаа болиоч. гарт олгосон цалинг суурь болгож авбал төлөвлөлт чинь бодитой болно.
2018-03-28
Хулгайч сангиин сайдад:
Хуц чи улс ниитиин өмчииг хусаад байхаар яаж
2018-03-28
заяа:
яаж
2018-03-28