"Би хариуцлагатай иргэн" аян эхэллээ
2018-3-28

 

Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас санаачилан Өлгий сумын ГХУСАЗСЗ-тэй хамтран иргэн бүрийн хариуцлагыг дээшлүүлэх, хуулиа дээдлэх, сахин биелүүлэх сэтгэлгээг төлөвшүүлэхэд чиглэсэн ухуулга, нөлөөллийн “Би хариуцлагатай иргэн” аяныг эхлүүлж байна.

 

Тус аймгийн нутаг дэвсгэрт 2018 оны эхний хоёр сарын байдлаар 31 холбогдогчтой, 24.8 сая төгрөгийн хохиролтой, 56 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад 3.5 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлаад үзэхэд, иргэдийн хариуцлагагүй, хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох сонирхол, хувь хүний ёс суртахуун, төлөвшил, хүлээцгүй байдал, зүй зохисгүй архидалт зэрэг хүчин зүйл нөлөөлсөн аж.

 

Тиймээс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд эерэг нөлөө үзүүлэх зорилготой “Хариуцлагатай ирээдүй-хариуцлагатай өнөөдрөөс эхэлнэ” уриатай нэг сарын аян ирэх сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.

Shuud.mn
Сонин хачин