Элчин сайд Ё.Отгонбаяр, Трампт жуух бичгээ гардуулан өгчээ
2018-03-29

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Монгол Улсаас АНУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Ё.Отгонбаяртай уулзсан байна. Уг уулзалтын үеэр шинэхэн Элчин сайд жуух бичгээ Цагаан ордны тэргүүнд өргөн барьсан талаар тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны цахим сайтад мэдээлжээ.

 

 

Элчин сайд Ё.Отгонбаяр энэ сарын 23-ны өдөр жуух бичгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулгаас гардан авчээ.

 

Мөн Монгол Улсаас гадна Ерөнхийлөгч Трампт АНУ-д суух Казакстаны бүрэн эрхт Элчин сайд Иердан Кайзканов, Саудын Арабын Элчин сайд, ханхүү Салман бин Адбул-Азиз, Малдив улсын Элчин сайд Али Насеер Мухаммед нар тус тус жуух бичгээ өргөн барьсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин