Ассанжийг интернэт хэрэглэхийг хоригложээ
2018-03-29

АНУ-ын Засгийн газрын нууц материалыг задруулсан “Wikileaks” сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж өнгөрсөн 2012 оноос хойш Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд орогнож буй билээ. Сүүлийн үеийн мэдээгээр Ассанжийг интернэт ашиглахыг хориглосон талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв.

 

 

Түүнийг интернэтийн тусламжтай улс орнуудын дотоод хэргүүдэд хөндлөнгөөс оролцож, “улс төрийн агуулгатай зүйл нийтлэхгүй байх гэрээ”-г зөрчсөн хэмээн үзэж, интернэт хэрэглэхийг нь хоригложээ.

 

Ассанж сүүлд твиттер хуудастаа Британид охиныхоо хамтаар ухаангүй байдалтай олдсон ОХУ-ын тагнуулчийн талаар жиргэсэн юм. Тэрбээр тагнуулчийг хордуулсан хэргийг ард “ОХУ бий” гэх мэтээр баталгаагүй мэдээллийг нийгэмд түгээжээ. Тагнуулчийн асуудлаас болж дэлхийн 20 гаруй улс ОХУ-ын дипломатчдыг “хөөсөн” юм.

 

Эквадорын Элчин сайдын яам өмнө нь хоёр ч удаа Ассанжийг дээрх гэрээг зөрчсөн хэмээгээд, интернэт хэрэглэхийг нь түр хугацаанд хориглож байжээ.

 

Шведийн Прокурорын газар Ассанжийг хүчингийн хэрэгт буруутай хэмээн буруутгаж байгаа. Түүнийг Элчин сайдын яамыг орхивол Шведийн тал шууд баривчлахаа мэдэгдсэн. Мөн АНУ-ын тал нууц мэдээлэл задруулсан хэргээр түүнээс ял асуухаа сануулаад буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин