Хэт ядарсан үедээ автомашин жолоодон, осол гаргажээ
2018-03-29

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт зам тээврийн осол гарчээ.

 

 

Тодруулбал тус сумын нутаг дэвсгэр босоо тэнхлэгийн А0102 авто замд Toyota Tocoma маркийн автомашин онхолдсон байна. Тухайн автомашины жолооч нь хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоны улмаас онхолдож, зам тээврийн осол гаргасан болохыг албаныхан мэдээлэв.

 

Жолоочид 3-5 цаг тасралтгүй жолоо барихдаа 15-20 минут амарч хөдөлгөөнөө үргэлжлүүлж байхыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
5 цаг машин барихад ядрана гэж үү.
2018-03-29