“Өвлийн хайрын дуу” киноны од хуримаа хийлээ
2018-03-29

Монголчуудад “Өвлийн хайрын дуу” киноны Сүхигийн дүрээр алдаршсан, Өмнөд Солонгосын нэрт жүжигчин Чой Жи Во өнөөдөр хуримаа хийж буй талаар  “www.soompi.com” сайт мэдээллээ.

 

 

Уг мэдээллийг түүний харъяалагддаг “YG” энтертаймэнт баталсан байна.

 

Өдгөө 42 настай жүжигчин цомхон хуримлаж буй гэнэ.  Жүжигчний нөхөр олны танил биш бөгөөд тэд жил орчим үерхжээ.

 

Тэрбээр фэнүүддээ хандан захиа бичиж, нийгмийн сүлжээнд байршуулах үеэрээ хуримаа хийж буй талаараа өгүүлсэн байна.

 

Захианд “Анх удаа захиа бичиж байгаа болохоор их ичиж бас сандарч байна. энэ мэдээ гэнэтийн боловч надад гайхалтай байна. Гуравдугаар сарын 29-нд би шинэ амьдралаа эхлүүлж байна. Бид хуримаа цомхон хийхийг хүссэн. Би хайртай хүнтэйгэ аз жаргалтайгаар амьдарч, нэг нэгнээ хүндэтгэн хайрлах болно. Хайртай шүү” хэмээн бичжээ.

 

Чой Жи Во хуримаа хийсэн ч урлагтаа үргэлжлүүлэн ажиллахаар болсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин