Хорих ангид гал гарч, 68 хүн амиа алджээ

Венеусэлийн Валенсиа хотноо байрлах цагдан хорих төвд гал гарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
“Уг ослын улмаас 68 хүн амиа алдсан” хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.
Хорих ангийн гадна хоригдлуудын гэр бүл цугларч, эрх баригчдаас тайлбар хийхийг шаардаж байна.
Хоригдлууд анхлан оргохын тулд хорих ангийн хяналтын камеруудыг галдан шатаасан аж. Хэдхэн хормын дотор төв бүхэлдээ шатаж, олон хүн угаартаж амиа алджээ. Улмаар тус ангид үймээн дэгдэж нөхцөл байдал хяналтаас гараад байна. Цагдаагийнхан үймээн дэгдээсэн хоригдлуудын эсрэг нулимс асгаруулагч хий ашиглажээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ