АН-ын ҮБХ-нд хэн хэн сонгогдсон бэ?
2018-03-30

 

АН-ын дотоод сонгуулийн санал хураалт  өнгөрсөн ням гаригт дуулиан, шуугиантай явагдсан. Тус намын Үндэсний бодлогын хорооноос ҮБХ-ны бүрэлдэхүүнээс  Р.Амаржаргал нарын Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин, Э.Бат-Үүл, Б.Баабар, Д.Ганболд нарын 116 эрхмийг хассан.   Үүний дараагаар ҮБХ-ны бүрэлдэхүүнийг сонгох дотоод сонгууль явагдсан билээ.

 

Тус намын дотоод сонгуулийн санал хураалтын үеэр зарим тойрогт маргаан дэгдэж,  зодоон ч үүссэн. Тухайлбал, Баянзүрх дүүргийн сонгуулийн тойрогт санал хураалт цагтаа эхлээгүй,  цаашлаад УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн туслах саналын хайрцгийг авч зугатсан хэрэг ч гарсан билээ. Тиймээс тус дүүргийн АН-ын хорооныхон дотоод сонгуулийн санал хураалт явагдаагүй гэж үзэж байгаагаа хэвлэлээр мэдэгдсэн.

 

Харин АН-ын дотоод сонгуулийн хороо дүнгээ батлан, тогтоол гаргажээ. Дотоод сонгуулийн хороо дүнгээ тойрог бүрээр нь гаргасан байна.  АН-ын ҮБХ-ны бүрэлдэхүүнд Архангай аймгаас Сангийн сайд асан Б.Болор, Баян-Өлгий аймгаас  Зам, тээврийн дэд сайд асан Х.Ержан, Сэлэнгэ аймгаас  Цөмийн энергийн дарга асан Н.Тэгшбаяр, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн асан С.Отгонбаяр нарын 78 гишүүн сонгогджээ.

Н.Энх

 

 

 

 с

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Толгойгүй хүмүүсийн бүлэглэл.
2018-12-04
ZOCHIN:
BATZANDANGIIN TUSLAH YM BOL SHUDARGA L BAIGAA.SHUUD IIN HAN SHIG BOGS DOLOOGCHID BISH.
2018-03-30