Хоёр Солонгосын удирдагч нарын уулзах өдөр ТОДОРХОЙ боллоо
2018-03-30

БНХАУ-д анхны төрийн дээд хэмжээний айлчлалаа хийсэн Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун ирэх сард Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй уулзахаар болсон талаар албаныхан мэдээлж байсан.

 

 

Тэгвэл тэдний уулзах тов тодорхой болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.  

 

Удирдагчид ирэх сарын 27-нд анх удаагаа уулзах гэнэ. Тэд хоёр Солонгосын цэрэггүй бүс гэгддэг Панмунжом тосгоны Найрамдлын оронд уулзахаар болжээ. Уг мэдээллийг Өмнөд Солонгосын Нэгдлийн яамнаас баталж “Ямар ч асуудалгүйгээр удирдагчид уулзна” гэж мэдэгдэв.

 

Удирдагч нарын дээд хэмжээний уулзалт эхлэхээс урьтаж хоёр Солонгосын төлөөлөгчид уулзаж, зарим асуудлаар хэлэлцэх юм.

 

Мөн 13 жилийн дараа Өмнөд Солонгосын урлагийн баг Пхеньян хотноо тоглолтоо хийхээр болжээ.

 

Ким Чен Ун өнгөрсөн сард дүүгээ Сөүл рүү илгээх үедээ Хөх ордны тэргүүнийг эх орондоо айлчлахыг урьсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
kkk 2 solongos uulzarad udur sudarzarlaj duvchignuud... luuhaantai uulzahaapraap nuugdaad gvigeed ochichihdog . en tejeel ersen bvduun gahai apngalruugaa unanaa chi 1 udur
2018-03-30