Харригийн сүйт бүсгүй “TATLER” сэтгүүлийг чимлээ
2018-03-30

Их Британийн ханхүү Харригийн сүйт бүсгүй, холливуудын уран бүтээлч Меган Маркл ирэх сард худалдаанд гарах “TATLER” сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Өдгөө 36 настай Меган хэдхэн долоо хоногийн Британийн хатан хааны гэр бүлийн гишүүн болж, улмаар гүнж болно. Ханхүүгийн хуримын ёслол ирэх тавдугаар сарын 18-ны өдөр болно.

 

Тэрбээр хамгийн сүүлийн удаа уран бүтээлчийн хувиар сэтгүүл чимж буй гэнэ. Меган “Хуримын ёслолдоо бэлдээд зав муутай байгаа. Харри бүх талаараа туслалцаа үзүүлж байна. Сэтгэл их хөдөлж байгаа” хэмээн ярьжээ.

 

Ханхүү өмнө нь 2012 оны арваннэгдүгээр сард “TATLER” сэтгүүлийг чимж байсан түүхтэй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Заяа:
МАХ маркет ХУЖАА эзэнтэй Монголыг мөн бодох байх даа
2018-04-02
харри дэмий хүүхнийг сонгосон боль гээд байхад
2018-04-01