Сөүлээс ирсэн дуучдын тоглолтыг Ким Чен Ун үзжээ
2018-04-02

Өмнөд Солонгосын урлагийн багийнхан 13 жилийн дараа анх удаагаа Хойд Солонгосын Пхеньян хотноо очиж, тоглолтоо хийсэн юм. 
 

 

Тэгвэл уг тоглолтын Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун болон түүний гэргий Ри  Сол Жүгийн хамтаар үзэж, сонирхсон талаар тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг уламлав.

 

“Удирдагч ихээхэн сэтгэл хангалуун тоглолтыг өндөрлүүлсэн” талаар Сөүлийн талаас мэдэгджээ.

 

 

 

Өмнөд Солонгосын хамгийн том энтертаймэнт “SM” агентлагийн “Red Velvet” тэргүүтэй 20 гаруй уран бүтээлчид нэгдсэн байна.

 

Пёнчаны өвлийн олимпт Хойд Солонгос баг тамирчдаа илгээсний хариуд Өмнөд Солонгос уран бүтээлчдээ Пхеньян руу илгээсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин