Энэтхэгт үймээний улмаас 20 хүн амиа алджээ
2018-04-02

Пакистан, Энэтхэгийн хилийн Кашмир мужид үймээн дэгдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг үйл явдлын улмаас 20 хүн амиа алдаж, 70 гаруй хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн гэнэ.

 

Зэвсэглэсэн салан тусгаарлагчид армийнхан болон цагдаагийнхны эсрэг гал нээснээр энэхүү үймээн дэгджээ. Амиа алдагсдын 13 нь армийнхан аж.

 

Армийнхан үймээнийг намжаахын тулд харилцан гал нээсэн нь мөргөлдөөнийг улам даамжруулсан гэнэ.

 

Салан тусгаарлагчдын эсрэг армийнхан рүү нулимс асгаруулагч хий цацахаас гадна энгийн иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг чанга яригчаар сануулж байжээ.

 

Галт зэвсэгтэй хэд хэдэн салан тусгаарлагчийг баривчилсан гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин