Цэргийн ажиллагааны үеэр армийнхан сургууль бөмбөгджээ
2018-04-03

Афганистаны армийнхан өчигдөр алан хядах “Талибан” бүлэглэлийн эсрэг тусгай цэргийн ажиллагаа явуулсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Армийнхан талибанчуудын хяналтад байрлах  Хойд Кундуз мужид агаараас хэд хэдэн удаа цохилт өгсөн гэнэ.

 

 

Гэхдээ уг агаарын ажиллагааны үеэр Дашт-Арчи дүүрэгт байрлах шашны сургуульд өртөж, энгийн хохирсон байна. Хэдэн хүн амиа алдсан нь тодорхойгүй байгаа юм.

 

Уг үйл явдалтай давхцан тус сургуулийн төгсгөлтийн баяр болж байжээ.

 

Афганистаны Засгийн газар “Хойд Кундуз мужид явуулсан цэргийн  ажиллагааны үеэр 25 террорист этгээд амиа алдсан” гэж мэдэгдэв.

 

Харин тус мужийн эмч “ВВС” агентлагт “Цэргийн ажиллагааны үеэр 50 гаруй энгийн иргэн хохирсон” гэж ярьсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин