Баянгол дүүргийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгаж байна
2018-4-3

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль болон Нийслэлийн Засаг даргын А/11 дүгээр захирамж, дүүргийн Засаг даргын А/87 дугаар захирамжийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газраас “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг Баянгол  дүүрэгт зохион байгуулж байна.   

 

 

Дүүргийн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй гамшгийн аюулаас хүн, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуушгүй сэргээн босгох үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын томилгоот бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулах, гамшгийн үеийн хүч хэрэгслийн харилцан ажиллагааг сайжруулах зорилготой тус  бэлэн байдлын үзлэгийг НОБГ-ын дэд дарга, хурандаа А.Дашнямаар ахлуулсан ажлын хэсэг удирдан явуулж байгаа юм.

 

 

Үзлэг шалгалтаар тус дүүргийн Онцгой комисс, нутгийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, сургалт, гамшгийн үеийн удирдлага, зохион байгуулалт, харилцан ажиллагаа зэрэг нийт 19 чиглэлээр дээрх байгууллагуудыг дүгнэж, гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг хэрхэн хангах чиглэлээр мэргэжлийн заавар, зөвлөмжийг өгч ажиллана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин