Сэлэнгэ аймгийн АН-ын даргыг батламжиллаа
2018-04-03

 

Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын хорооны ээлжит XXXVIII хуралдаан боллоо. Уг хуралдаанаар 2018 оны Дотоод сонгууль буюу Ротацийн сонгуульд өрсөлдөж ялалт байгуулсан Үндэсний бодлогын хорооны гишүүдээ танилцуулжээ. Мөн Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын хорооны даргад өрсөлдөж, сонгогдсон Д.Батжавхланг батламжилсан байна. АН-ын хорооны дарга Д.Батжавхлан  “Бид олон жил талцал хуваагдал дунд явсан. Энэ нь бидний хүчийг сулруулдаг байв. Одоо бид нэгдсэн нэг ойлголтод хүрч, үл ойлголцлыг ардаа үлдээж чадлаа. Цаашдаа энэ эрчээ алдахгүй эвийн хүчээр зүтгэх ёстой. Тэгж байж бид хүсэн хүлээсэн амжилтаа гаргана. Үүний төлөө би хичээж, зүтгэж ажиллах болно” гэжээ.

 

Б.Учрал 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Sahal erdenebilegiig arai l dargaaraa tavij zurhelsengui yu ...kkkk
2018-04-03