Худал мэдээлэл тараавал ЗУРГААН ЖИЛ хоригдоно
2018-04-03

Малайзын парламент ямар ч баримт, нотолгоогүйгээр хуурамч мэдээлэл тарааж, хэн нэгний нэр хүндэд халдсан иргэнийг зургаа хүртлэх жилийн хорих ял оноохын хуулийг баталсан талаар “www.theverge.com” сайт мэдээллээ.

 

 

Худлаа мэдээлэл тараасан нь нотлогдвол хорих ялаар шийтгүүлэхээс гадна 123 мянган ам.долларын торгууль ноогдуулахаар болжээ.

 

Тус улсын Ерөнхий сайд Нажаб Разак уг хуулийн төслийг санаачилсан бөгөөд “Буруугүй мөртлөө буруутай мэт амьдрах үнэхээр амаргүй” хэмээн хэлэв.

 

Уг хуулийн төсөл анх парламентад орж ирж ирэхдээ хуурамч мэдээлэл тараасан хүнд 10 хүртлэх жилийн ял оноохоор заасан ч хүчтэй эсэргүүцлийн улмаас зургаан жил болгосон байна.

 

Гэхдээ сөрөг хүчин болон иргэд эрх баригчид өөрсөддөө зориулан хууль баталсан хэмээн буруутгажээ.

 

Ерөнхий сайд олон жилийн өмнөөс авлигын дуулиантай нэр холбогдсон бөгөөд жилээс жилд түүний нэр хүнд унаж буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Монголд маш хэрэгтэй хууль байна. Хэн нэгэнд гүжирдүүлээд махаа идээд, дараа нь нөгөө нөхөр уучлалт гуйсан болоод дуусдаг түүх манайд зөндөө
2018-04-03