Сиси ҮНЭМЛЭХҮЙ ялалт байгууллаа
2018-04-03

Египет улсад Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг сонгуульд өнөөгийн Ерөнхийлөгч Абдул Фаттах аль Сиси үнэмлэхүй ялалт байгуулсан байна.  Тэрбээр нийт сонгогчдын 97.8 хувийн санал авч, улиран сонгогджээ.

 

Харин түүний өрсөлдөгч өрсөлдөгч Мусса Мостафа Мусса 2.92 хувийн санал авсан байна.

 

Сонгуулийн Ерөнхий хороо ийнхүү мэдэгдсний дараа ялалт байгуулаад буй Сиси төв телевизээр “Маш их баярлалаа. Би улс, ард түмнийхээ төлөө хичээнгүйлэн ажиллана. Ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэхийн тулд шат дараатай ажлыг хийнэ” гэж хэлжээ.

 

Армийн генерал Сиси өнгөрсөн 2013 онд болсон төрийн эргэлтийн дараа тус улсын түр Ерөнхийлөгчөөр томилогдсон юм.

 

Харин дараа он нь зохион байгуулагдсан Ерөнхийлөгчийн сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулж, Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин