Путин Цагаан ордонд зочилж магадгүй
2018-04-03

АНУ болон ОХУ-ын Ерөнхийлөгч нар  өнгөрөгч сарын эцсээр утсаар ярьсан талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлэв.

 

 

Трамп Кремлийн тэргүүнтэй биечлэн уулзахыг хүссэн гэнэ. Тэрбээр энэ удаад гуравдагч оронд буй Путиныг Вашингтонд ирж, улмаар Цагаан ордонд зочлохыг урьсан талаар “Ройтерс” агентлаг уламжилжээ.

 

Энэхүү саналын хариуг тун удахгүй ОХУ мэдэгдэх гэнэ.

 

Хоёр улсын удирдагч нарын дээд хэмжээний уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулах нь Вашингтон болон Москвагийн дунд үүсээд буй таагүй уур амьсгалыг намжаахад дэм болно гэдгийг Цагаан ордны тэргүүн сэтгүүлчдэд хийсэн мэдэгдлийнхээ  үеэр онцлов.

 

Британид ОХУ-ын экс тагнуулч, охиныхоо хамтаар химийн хортой бодисонд хордсон билээ.

 

Уг үйл явдлаас болж Британи тэргүүтэй 27 улс ОХУ-ын 100 гаруй дипломатчдыг эх орноосоо хөөсөн юм.

Трамп мөн АНУ дахь ОХУ-ын 60 дипломатчдыг албадан гаргаж, Консулын газрыг нь хаах шийдвэр гаргасан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин