Зах, худалдааны төвүүд зогсоолын төлбөр авах ёсгүй
2018-04-04


Улаанбаатар хотод тулгамдсан олон асуудлын нэг нь замын түгжрэл. Нийслэлд авто зогсоолын хүрэлцээ муу байдаг нь замын түгжрэлийг 25 хувиар нэмэгдүүлдэг гэсэн тооцоо бий. Тиймээс ч түгжрэлийг бууруулах хамгийн зөв гарц нь зогсоолын тоог нэмэгдүүлэх гэж хотын удирдлагууд үзэж, Сүхбаатарын талбайн өмнө 200 автомашины зогсоол байгуулж, өнгөрөгч оны зургадугаар сарын 29-нд тууз хайчлан ашиглалтад оруулсан.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тухайн үед маргаангүй “ҮНЭГҮЙ” зогсоол хэмээж байсныг иргэд өнөөдөр ч зогсоол олохгүй төв талбайгаа хоёр гурав тойрохдоо нэхэн санадаг. Тэгтэл талбайн өмнөх өнөөх 200 автомашины зогсоол хоосон шахуу л байх нь элбэг. Төв талбай тойрон байрладаг аж ахуй нэгж, байгууллагын ажилчид өглөөд зогсоол олох гэж үнэндээ л “үйлээ” үзэж байна. “Түгжрэл бууруулах зорилгоор” гэдэг том шалтгаанаар авто зогсоолыг байгуулж, иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулна гэхэд нь яасан их баярлалаа. Тэгтэл төд удалгүй гүйцэтгэгч компанийн зүгээс уг зогсоол нь хувийн аж ахуй нэгжийн газар  үнэ төлбөртэй ашиглуулах бөгөөд цаг тутамд нэг мянган төгрөг авах зохицуулалт хийснийг мэдэгдсэн. Нийтийн эзэмшлийн талбай нүдэн дээр хувийн өмч болчихсонг үнэхээр ойлгоогүй. Нийслэлийн удирдлагуудаас асуухаар аж ахуй нэгж компанитай уулз гэх.  Ажил гүйцэтгэсэн “ЭСТО” ХХК-ийн удирдлагатай уулзах гэхээр тодорхой мэдээлэл өгөхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Төв талбайн төлбөргүй 200 автомашины зогсоол ингээд “дашин шог” болсон.

 

Нийслэлийн авто замын хөгжлийн газраас төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэх гэрээг нийт 27 үйлчилгээ эрхлэгчтэй хийсэн байна. Өөрөөр хэлбэл нийслэлийн хэмжээнд дараах нэр бүхий 27 байршлаас бусад нийтийн эзэмшлийн зам талбайд төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэх боломжгүй гэсэн үг юм.

 

 

 

Хэрэгжүүлэгч байгууллага

 

Үйлчилгээ эрхлэгч

 

Хаяг, байршил

 

1

    НАЗХГ

 

“Ханбүргэдэй” ХХК

Баянгол дүүргийн 4-р хороо “Ханбүргэдэй”ХХК-ны зүүн талд байрлах нийтийн эдэлбэрийн 465 м2газарт тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

 

2

 

НАЗХГ

 

“Наймтрейд”ХХК

 

Чингэлтэй дүүрэг 4-р хороо 3 яамны орчимд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

 

3

 

НАЗХГ

 

“Ногоон тэнгис”ХХК

Чингэлтэй дүүрэг 4-р хороо Барилгачдын талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

 

4

 

НАЗХГ

 

“Ялгуулсан” ХХК

СХД-ийн 19-р хороо СХД-ийн ЗДТГын орчимд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

 

5

 

НАЗХГ

 

“Гурван Гал” ХХК

Сүхбаатар дүүргийн 1-р хороо Гурван гал худалдааны төвийн баруун талд тэээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

 

6

 

НАЗХГ

 

иргэн Ш.Баатархуяг

Чингэлтэй дүүрэг 5-р хороо Ялалтын талбайн орчимд  тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

 

7

 

НАЗХГ

гэрээг         цуцалсан

 

иргэн Э.Солонго

Чингэлтэй дүүрэг 4-р хороо ЧД-н ЗДТГ-ын орчимд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол /гэрээг цуцлах мэдэгдэл өгсөн/

 

8

 

НАЗХГ

 

Хануул дүүрэг 11-р хороо “Noble” хотхоны баруун талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

 

9

 

 

НАЗХГ

“Улаанбаатар зам засвар

арчлалтын газар”

Баянгол дүүргийн 5-р хороо 3-р эмнэлгийн тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

 

10

 

НАЗХГ

гэрээг

цуцалсан

 

“Одод” ХХК

Сүхбаатар дүүрэг 1-р хороо Чингисийн өргөн чөлөө UB MART худалдааны төвийн урд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

 

11

 

    НАЗХГ

гэрээг    цуцалсан

 

“Халиун төгөл” ХХК

Хануул дүүргийн 15-р хороо Махатма гандин гудамж Галагси тауэрийн тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

 

12

 

НАЗХГ

 

“Бодь цамхаг” ХХК

Чингэлтэй дүүрэг 1-р хороо Жигжиджавын гудамж-3 Бодь Цамхагийн талбайн орчим тээврийн хэрэгслийн төрбөртэй зогсоол

 

13

 

НАЗХГ

 

“Туушин зочид буудал”

ХХК

Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж Туушин зочид буудлын урд талын нийтийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн төрбөртэй зогсоол

 

14

 

НАЗХГ

 

Иргэн А.Баяраа

Сүхбаатар дүүрэг 1-р хороо Замын цагдаагийн талбай орчимд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

 

15

 

НАЗХГ

 

“Акела секьюрити”ХХК

 

Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Амарын гудамж ,Ард холдинг орчимд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

 

16

 

НАЗХГ

 

“Батсарай”ХХК

СБД 4-р хороо 5-р хороолол ,Улаанбаатар их дэлгүүрийн баруун талын тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

 

17

 

НАЗХГ

 

“Бэрцэцэг” ТББ

ЧД 2-р хороо, Бөмбөгөр худалдааны төв тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

 

18

 

НАЗХГ

“Улаанбаатар Синема”

ХХК

ЧД 5-р хороо Тэнгис кино театрын орчим

тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

 

19

 

НАЗХГ

 

Авто тээврийн “Тав” ХХК

СХД -ийн 18-р хороо  Авто тээврийн “Тав”-ын зүүн талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

 

20

 

НАЗХГ

 

“Хөрс автосервис” ХХК

СХД 29-р хороо Москвагийн гудаиж “Хөрс” төвийн урд талын нийтийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн төрбөртэй зогсоол

 

21

 

НАЗХГ

 

“Гоо мөнх фарм” ХХК

ЧД 3-р хороо “Урт цагаан” үйлчилгээний төвийн баруун талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

 

22

 

НАЗХГ

 

“Эрин Монгол Групп”

ХХК

Хануул дүүрэг 11-р хороо “Noble” хотхоны баруун талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

 

23

 

НАЗХГ

 

“Өсөх дэлгэрэх ирээдүй”

ХХК

ЧД 3-р хороо “Урт цагаан” үйлчилгээний төвийн зүүн талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

 

24

 

НАЗХГ

“ ДИ ЭЙЧ ТИ ”ХХК

SOLO MALL

Баянгол дүүрэг 13-р хороо Ард аюушийн өргөн чөлөө нийтийн эзэмшлийн зам талбай

 

25

 

НАЗХГ

 

“МАКС ХОТЕЛС” ХХК

ЧД 5-р хороо Ж.Самбуугийн гудамж нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

 

26

 

НАЗХГ

“Нийслэлийн Өргөө

амаржих газар”

СБД 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө 1-1 хаягтай нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол

 

27

 

НАЗХГ

 

“ИЙСТ ГАРДЕН” ХХК

 

СБД 5-р хороо Үндсэн хуулийн гудамж -25 ”Дэм” худалдааны төв


 

Гэрэл зургийг MPA.mn

 

Жолооч нар хүснэгтэд байгаа 27 зогсоолоос бусад нийтийн эзэмшлийн зам талбайд төлбөр төлөхгүй байх эрхтэй. Гэтэл өнөөдөр жолоочид дэлгүүрт орлого оруулсныхаа төлөө, зах худалдааны төвийг нь сонгон үйлчлүүлснийхээ төлөө 500-3000 төгрөг төлж, автомашинаа зогсоолд байрлуулж байна. Зогсоолын хүрэлцээ муутай энэ байдлаас нийслэлчүүд хэзээ салж, хотын даргын хэлдгээр “Аз жаргалтай Улаанбаатар”-т амьдрах нь даанч бүрхэг...

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
hydlaa shaagaad l baih yum daa.talbain zogsool snine Batvvliinh shvv dee..
2018-04-04
Ган:
Хулалдаа үйлчилгээ үзүүлж буй томоохон зах, худаалдааны төв /Их дэлгүүр, Бөмбөгөр худалдааны төв, Нарантуул гэх мэт газруудаар үйлчлүүлж бараа авсныхаа төлөө нэмэлт төлбөр төлж байгаа буруу. Яагаад хүн олгоор цугларна гэдгийг мэдсээр байж гадна зам талбайгаа тооцоолж тохируулаагүй байж болохов. Барих зөвшөөрөл авахын тулд ерөнхий төлөвлөгөө гэж нэг сайхан зураг гаргаад хулхидчихсан хэрэг ш дээ. Дээр нь өөрсдийнх нь ажилчдын машин багтахгүй бүхэл өдөржингөө зогсоол хаагаад өнжинө. Үүнийг зохцуулах шаардлагатай байна.
2018-04-04
Иргэн:
Нарантуул зөвшөөрөлгүй болж таарах нь... мөнгө аваад байдаг биз дээ?
2018-04-04
3xoroololiin etsesiin zogsool ni niitiin unegui bsan. soll emart shunaltai zogsoolin tolbortei. soll emart arga xemjee torguulaach. ard tumnii toloo sn sxaniig xusie
2018-04-04
Зочин:
Дэлгүүр, захад нь орлого оруулсны торгууль юм шиг зогсоолоосоо төлбөр авдаг газруудыг Наран трейд манлайлдаг. Энхтайвны гүүрний баруун талд байдаг дэлгүүр нь дэлгүүртээ ирсэн иргэдээс төлбөр авдгаас дэлгүүр нь хоосроод лангуунуудаа буулгасан байна лээ. Өөрсдөө дампуурлаа дууддаг.
2018-04-04
narantuuld hotiin zah ruu uur tom talbaitai gazar shiljuulehgui bol unendee hun mashinii achaallaa diilehee baisan shuu de zah dr ihenhidee oron nutgiinhan uilchluuldeg tegeheer baruun tiishee tomhon talbaitai gazar shiljuulbel tun zugeer tertei tergui hunuus ni dagaad l nuuchihne shde jaahan ajil bolno ll biz tr yadgiin
2018-04-04
Худлаа бүү ярь.Чингэлтэйн 4.5-р хороо TEDY ,VICTORY Чингэлтэйн цагдаагийн газар .Капитал банкны эргэн тойрон,Бөмбөгөр төв,урт цагаан гээд хаа яагүй төлбөртэй зогсоол байна.Явах ч газар олдохгүй юм.27 нь үнэн юм бол эднийг болиулаач
2018-04-04
Иргэн:
Наад төлбөртэй зогсоолуудаа болиул, ялангуяа төв талбайн зогсоолыг даруй болиул! Талбайд зогсоол байгуулахыг зөвшөөрсөн хотын удирдлагуудыг зайлуул. Тэр зогсоолын газарт чинь удахгүй хэн нэгэн хувийн өндөр байшин босгочихсон байх вий...харж л байгаарай!
2018-04-04