Шинэ Зеландын Элчин сайд нутаг буцна
2018-04-04

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Шинэ Зеланд Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Жон МакКиноныг үүрэгт ажил нь дуусгавар болж, нутаг буцах болсонтой нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзав.

 

 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Шинэ Зеланд Улс Монгол Улсын ардчилал шинэчлэлийг тууштай дэмжиж, ялангуяа төрийн албан хаагчийн чадавхийг бэхжүүлэх чиглэлд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлэв. Тэрээр мөн Монгол, Шинэ Зеландын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, тухайлбал, Шинэ Зеландын хөдөө аж ахуйн салбарын туршлагаас суралцах зэргээр хамтын ажиллагааны хүрээг тэлэх боломж их байгааг дурдав. Талууд энэ жил хэрэгжүүлэхээр төлөвлөж буй харилцаа, хамтын ажиллагааны тодорхой ажлуудын талаар ярилцахын зэрэгцээ олон улс, бүс нутгийн байдлын талаар санал солилцов.

Shuud.mn
Сонин хачин