Дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулаагүй байна
2018-04-04

Автомашины дугаарын хязгаарлалтын хуваарийг өөрчилсөн тухай мэдээлэл зарим мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Энэ нь ташаа мэдээлэл болохыг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэл хотод энэ сарын 15-наас аравдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл автозамын засвар шинэчлэлт, дэд бүтцийн ажил эхэлнэ. Үүнтэй холбогдуулан зарим автозамыг хэсэгчлэн хааж, хөдөлгөөний зохион байгуулалт, зохицуулалтыг хийх зайлшгүй шаардлага тулгарсан аж. Иймд дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах санал гаргасан байна. Тодруулбал дугаарын хязгаарлалтыг хоёр өдөр болгож даваа, лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 7 9 дугаараар төгссөн автомашин, мягмар, пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийх төлөвлөлөөг гаргаж иргэдээс санал асуулга авч байгаа.

 

Одоогоор тодорхой шийдвэр гараагүй байгааг албаныхан санууллаа. Иргэдийн саналыг энэ сарын 15-ны өдрийг хүртэл Замын цагдаагийн албаны цахим хуудсаар хүлээн авна.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
erka:
Хотын удирдлагаа ямарч нөлөөгүй болсон, хэл аны бай болсон дугаарын хязгаарлалтыг зогсоох цаг нь хэтрээд байна. Одоо ганцхан боломж нь тэгш, сондгой л эсвэл хязгаарлалтгүй л байна.Одоогийн энэ хязгаарлалт нь торгуулийн хэдэн төгр олохоос өөр үр дүн алга.
2018-04-04