Пхеньянд тоглолтоо хийсэн К-ПОП одод гэртээ ирлээ
2018-04-04

Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотноо 13 жилийн дараа Өмнөд Солонгосын томоохон урлагийн баг тоглолтоо хийсэн билээ.

 

 

Сөүл ийнхүү уран бүтээлчдээ Пхеньян руу илгээсэн нь өнгөрсөн хоёрдугаар сард Пёнчан хотноо болсон 23 дахь өвлийн олимп руу Хойд Солонгосын эрх баригчид баг, тамирчдаа илгээсний хариуг ийнхүү ая, дуугаараа барьсан юм.

 

 

Өмнөд Солонгосын 160 гишүүнтэй урлагийн баг өнөөдөр Инчон хотноо аюулгүй ирцгээсэн байна.

 

 

Тэдний тоглолтыг Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун биечлэн үзсэн нь ихээхэн нэр хүндийн хэрэг байсан талаар Өмнөд Солонгосын Соёлын яамнаас мэдээлжээ.

 

Уг тоглолт “Бид бол нэг гэх уриан дор болсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин