Пак Ын Хэгийн шүүх хурлыг шууд дамжуулна
2018-04-04 11:12

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Ын Хэгийн ээлжилт шүүх энэ баасан гаригт Сөүл хотноо зохион байгуулагдах билээ.

 

 

Тэгвэл уг шүүх хурлыг үйл явцыг шууд дамжуулан үзүүлэхээр болсон талаар “Ройтерс” агентлаг уламжлав.

 

Шүүхийн үйл явцыг шууд дамжуулан үзүүлэхийг Пак Ын Хэ татгалзсан ч шүүхээс “Энэ бол олон нийтийн ашиг сонирхол” хэмээн мэдэгджээ.

 

Шүүх хурал 2.10 цагт эхлэх бөгөөд телевизийн камер бус шүүхийнхэн өөрсдийн камераа ашиглан, шүүх хурлыг шууд дамжуулан үзүүлэх гэнэ.

 

Пак Ын Хэг Хөх ордны тэргүүнээр ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, томоохон компаниудаас авлига авсан хэмээн буруутгаж буй юм.

 

Прокурорууд экс тэргүүнийг 118.5 сая вон буюу 110 сая ам.долларын авлига авсан хэмээн буруутгаж, 30 жилийн ял төлөвлөжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин