“YouTube”-ийн байранд халдсан этгээдийг хэн болохыг тогтоожээ
2018-04-04

АНУ-ын Калифорни мужид үйл ажиллагаагаа явуулах “YouTube” компанийн төв байранд өнгөрсөн шөнө галт зэвсэгтэй этгээд халдсан билээ.

 

 

30 орчим насны эмэгтэй ажилчид руу гал нээснийхээ дараа өөрийнхөө толгой тус газар руу буудаж, амиа егүүтгэсэн юм.

 

Уг үйл явдлын улмаас гурван хүн шархадсан бөгөөд хоёрынх нь биеийн байдал тааруу байна.

 

Тэгвэл цагдаагийнхан “YouTube” компанийн байранд зэвсэгт халдлага үйлдсэн эмэгтэйг хэн болохыг тогтоосон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Түүнийг Насим Агдам гэдэг аж. Тэрээр өөрийн гэсэн перс хэл дээрх “YouTube” сувагтай бөгөөд өнгөрсөн онд тус компани мэдээ, материалд нь хяналт тавих болжээ. Уг үйл явдлын улмаас эмэгтэй компанийн удирдлагуудад гомдол гаргаж байсан гэнэ.

 

Хэвлэлээр түүнийг экс найз залуугаасаа өшөө авахаар төв байранд халдсан хэмээн мэдээлж байгаа. Гэхдээ уг мэдээллийг батлах ямар ч нотолгоо олдоогүй талаар албаныхан өгүүлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Uchryg ni oloh heregtei:
Arab garaltai uun Persian aar yarihgui Persian Arab 2 shal uur 2 undesten.
2018-04-04