Сүхбаатар, Дорноговь, Дорнодын нутгаар цасан шуурга шуурна
2018-04-05

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Сүхбаатарын нутаг, Дорноговийн зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

 

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул зам, даваа гүвээ цасанд дарагдаж халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

 

2018 оны 04 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр. 5-7 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин