Ханш нээх өдөр
2018-04-05

Өнөөдөр ханш нээх өдөр. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Ханш нээх нь хүмүүст ямар нэгэн онцгой өдөр мэт санагддаг. Гэтэл тийм биш, Билгийн тооллын шинэ улирал эхэлж байгаа жирийн л нэг өдөр юм. Энэ өдөр хөрс, шороо хөндөхгүй байх, газар ухаж, сэндийчихийг тэвчих хэрэгтэй.

 

Монголчууд эртнээс энэ өдрийн цаг агаар, байдлыг шинжиж зун намрын өнгийг тодорхойлж ирсэн уламжлалтай. Ханш нээх өдөр өмнө зүгээс хур буувал өвс ургамал муу ургаж, үр тарианы ургац муудаж тааламжгүй болно хэмээн үздэг. Мөн амьтад хөдөлж, ичсэн тарвага зурам нүхнийхээ ам руу харж хэвтдэг байна. Энэ цагт булгийн ус задгайран оргилохоос гадна голын мөс ханзарна. Цох хорхой гэнэт олширч энд тэндгүй гүйж харагдвал зун нь хуурай болно хэмээн зөгнөдөг ажээ.Хэрвээ шувуу гол мөрний усанд орвол дулаарахын шинж. Хаврын цас шоргоолжны үүрийн хойд хэсгээс эхэлж хайлбал зуншлага сайхан болж, өвс ургамал тэгш ургахын тэмдэг хэмээн үздэг байжээ.  

 

Ханш нээх цагаар малчид морь, сувай гүүнийхээ дэлийг авч засахаас гадна дөрвөн настай хязаалан үрээг хөнгөлдөг. Мөн хонь малынхаа хашаа хороог сэргээж, ямааныхаа ноолуурыг самнаж эхэлдэг ажээ. 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин