Иргэдийн шүүмжлэл фонтаныг “аврав”
2018-04-05

Нийслэлийн ЗДТГ-аас Барилгын үндэсний ассоциацитай хамтран “Автомашингүй гудамж” төслийг хэрэгжүүлэхээр болж өнгөрөгч оны наймдугаар сарын 2-нд төслийн нээлтийг хийсэн. Уг төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжны 11000 м.кв талбай газарт явган зам талбай, гэрэлтүүлгийн орчин үеийн шийдэл, ногоон байгууламж бүхий тохижилт, газрын 0 тэнхлэгээс доош үйлчилгээний байгууламж барихаар төлөвлөж байв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Иргэд, олон нийт амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг Улсын их дэлгүүрийн өмнөх талбай буюу олон нийтийн нэрлэж заншсанаар фонтаныг тойруулан хашаа барьсанд шүүмжлэлтэй хандаж  буйгаа нийгмийн цахим сүлжээгээр илэрхийлсээр байсан. Иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан тул НЗДТГ-аас “Автомашингүй гудамж” төслийн ажлыг түр зогсоогоод байв. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр /2018.04.04/  захирамж гарган Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжийг хэвээр үлдээн, иж бүрэн тохижуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгажээ.

 

Хотын даргын гаргасан захирамжид Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжийг иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах шаардлагад нийцүүлэн орчин үеийн архитектур төлөвлөлтийн шилдэг шийдлийн дагуу иж бүрэн тохижуулах ажлыг 2018 оны зургадугаар сарын 20-ны өдрийн дотор зохион байгуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт даалгасан байна.

 

“Автомашингүй гудамж” төслийг хэрэгжүүлснээр ажлын байр нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зэрэг давуу талтай. Мөн газрын 0 тэнхлэгээс дээш ямар ч барилга байгууламж барилгүй, ногоон байгууламжийг 10 дахин нэмэгдүүлж, усан оргилуур, хөшөө зэргийг шинэчлэн засварлана гэдгийг Монголын үндэсний барилгын ассоциацийн хуулийн мэргэжилтэн Д.Ууганбаяр  хэлж байсан.

 

Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэд “Автомашингүй гудамж”-тай болох боломжгүйд хүрч буй ч амралт,чөлөөт цагаа өнгөрүүлдэг фонтан хэвээр үлдэх болсон нь сайшаалтай.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
ккк:
фантам гэнэ ээ. Усан оргилуур гээд монгол үгээ хэрэглээч. Оросоор фонтан, англиар бол fountain, латинаар fontana юм байна шүү сэтгүүлч ээээ.
2018-04-05
ббб:
хайран мөнгө пиздагуудаа
2018-04-05
зочин:
панда юм биш үү
2018-04-05
zochin:
фантомас ч гэх шиг
2018-04-05
Zochin:
Гаргасан шийдвэр бүр нь судалгаа тооцоогүй байдаг учраас эргэж буцахаас аргагүй болдог. Зүв зүгээр байсан газрыг бусниудж хаячихаад одоо тохижуулна гэж баахан мөнгө идэх нь дээ. Үнэхээр ямар ч чадваргүй баг юм байна. Мөнгө идэх, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжихаас өөр чаддаг юм байна уу эдэнд?
2018-04-05
фонтан гээч боловсролгүй хүүрээ? ккккккккккккккккккккккккккккккккк
2018-04-05