Х.Баттулга: Хэт цөөнхөд баялаг хуримтлагдаад байна
2018-04-05

 

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Хаврын чуулганыг нээж УИХ-ын дарга үг хэллээ. Дараагаар нь Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн юм. Тэрбээр:

 

-Чуулганы завсарлагааны хугацаанд иргэдтэй уулзлаа. Иргэдээс бүтээн байгуулалт өрнүүлэх, төрийн албаны хүнд суртлыг багасгах талаар 254 өргөдөл ирүүллээ. Маш олон өрхийн тогтвортой орлого тэтгэвэр, тэтгэмж байсаар байна. Тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх нь манай орны хүн ам зүйд тохирохгүй байгаа талаар санал шүүмжлэл тавьж байна. Төрөөс дэвшүүлсэн бодлого, сонгуулийн амлалт  уялдаагүйгээс шалтгаалан тэтгэврийн тогтолцоонд гажиг үүссэнийг олон нийт шүүмжилж байна. Тэтгэврийн даатгалын шударга тогтолцоог олон нийт хүсч байна. Урт хугацаанд монгол хүний нийгмийг батлан даах урт хугацааны бодлогыг олон нийт хүсч байна. Үндэсний тэтгэврийн тогтолцооны асуудлаар үндэсний зөвшилцөлд хүрэх хэрэгтэй.

 

Нийтлэг үйлчилгээний өөрчлөлтийг жил бүр тогтоож, үүнтэй уялдуулан тэтгэврийн тооцооллыг өөрчлөх хэрэгтэй. Тэгш бус нөхцөлөөр тэтгэвэр тогтоож байгааг олон улсын байгууллагаас өгсөн удаа дараагийн зөвлөмжид тусгажээ. Тэтгэврийн доод хэмжээг үе шаттайгаар 500 мянган төгрөгт хүргэх хэрэгтэй. Урт хугацаанд үндэсний тэтгэврийн тогтолцоог хэрэгжүүлэх нь баялаг бүтээгчдийн  ирээдүйд чиглэсэн асуудал.

 

Уулзалт бүрээр сургууль, цэцэрлэгийн асуудал хөндөгдлөө. Хөгжлийн бэрхшэээлтэй иргэд ажлын байр хүсч байна. Баялгаас орж байгаа орлого нийтэд хүртээмжгүй байна.  Хэт цөөнхөд баялаг хуримтлагдаад байна. Нийгмийг чирч явдаг дундаж давхрагын жин огт байхгүй байна. 

 

Ажлаа хийж чадахгүй байгаа албан тушаалтнуудаа яаралтай сольж, төрийн үйл ажиллагааг хэвийн хангах хэрэгтэй. УИХ, Засгийн газар томилж чадсан бол хариуцлага тооцож чаддаг байх хэрэгтэй.

 

Одоо хараад суух цаг байхгүй болжээ. Ерөнхийлөгчийн хууль санаачлах хүрээнд би зохих асуудлаар хуулийн төсөл санаачлан оруулна. Харин та бүхэн улстөржилгүй иргэд сонгогчдын итгэлийг хүндэтгэн  дэмжээрэй гэж хүсье.

 

Хүүхдийн мөнгө халамжийн нэг төрөл болгон нийгмийн гарлаар нь ялгаварлаж байгаа нь НҮБ-ийн конвенцийн хүүхэд бүрийг алагчлахгүй байх заалтыг зөрчиж байна. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгохоор шийдвэрлэсэн нь мөнгө байгааг илтгэж байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирж байгаа санал гомдлын тодорхой хувийг цаазын ялын асуудал байна.  Хүүхдийн хүчирхийллийн асуудал их гарч байна. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах эрхийн дагуу хуулийн төсөл боловсруулж байна. Бага насны хүүхдийг хүчиндсэн хэрэгт цаазын ял оноох тухай Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах төсөл гаргаж байна.

 

Тусгаар тогтносон бүрэн эрхт  улсын хувьд Монгол Улс хэнээр ч заалгалгүй хуулиа батлан хэрэгжүүлэх хэрэгтэй.  Дотоодын үйлдвэрлэгчдэд давуу эрх олгох, олон жижиг мэргэжлийн холбоодыг тендэрт хамруулах чухал байна. Үйлдвэрлэгчдийг таван жилээр шалгуурах хэрэгтэй. Ингэснээр маш олон ажлын байрыг урт хугацаанд бий болно.

 

Хавар болж барилгын ажил эхэллээ. УИХ ямар ажил хийх вэ гэж хайж явах биш эхлүүлэх хэрэгтэй. Бүтээн байгуулалт эхлүүлэх аваас иргэдийн 90.8 хувь нь дэмжинэ. Батлагдсан бодлогыг хэрэгжүүлэх ажил хүлээж байна.

 

Иргэдийн хүсэл шаардлага байгаа учир Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бол олон нийтийн санаа бодолд тулгуурлах хэрэгтэй. Өөрчлөхийн тулд өөрчлөх биш өөдлөхийн тулд өөрчлөх зарчмыг хатуу барьж ажиллана.

 

Улс төрийн намуудын нэр хүнд алгуур унасаар өнөөдөр нийлээд 30 хувьд ч хүрэхгүй байна. УИХ-ын гишүүд хуралдаа суухгүй байгаа нь хэм хэмжээнээс хэтэрлээ. Хуралдаа суухгүй бол суудлаа тавьж өгөх хэрэгтэй. Томилогдсон албан тушаалтнууд үүргээ биелүүлж байна уу, ажлаа хийж байна уу гэдэгт хяналт тавьж, шалгах хэрэгтэй.

 

Хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлсэн хөрөнгөө үндэслэлтэй тогтоох хэрэгтэй. Үндэслэлгүй хөрөнгөжсөн шүүгчидтэй хариуцлага тооцох хэрэгтэй.

 

Өнөөдөр төрийн албан хаагч 189 мянган ажлын байр бий болжээ. Багш, эмч нар иргэддээ үйлчлэх ёстойгоос төрийн албан хаагчдад үйлчлэх ёсгүй.  

 

Засгийн газар уул уурхайгаас хэт хамраалтай бодлогыг гаргаж байна. Өнөөдөр экспортод гаргаж байгаа гол түүхий эдийг боловсруулах тавхан үйлдвэр гаргахад эдийн засаг сайжирна. Байгаа боломжуудаа тулгуурласан эдийн засгийг бий болгоход одооноос санаа тавих учиртай.

 

Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар, ИТХ завхралд өртлөө. Иргэд та бүхнээс хуулиа хэрэгжүүлэхийг хатуу шаардаж байна. Гадаад орнуудад суух Элчин сайдын асуудлыг хөндөж байна. Төрийн хойшлуулшгүй үүрэг бол иргэдээ ажилтай, амьдралтай байлгах явдал юм. Бизнесийн шинэ талбарыг нээе. Иргэд ажилтай бол орлоготой.  Амьдрал сайн бол эрүүл мэнд сайн байна.

 

Одоо гагцхүү бидэнд ажил хийх л үлдлээ хэмээлээ.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
ууэ:
нэг нь чи шд пзда минь
2018-05-22
battulga gegch ene etgeed ooroo ulsiin olon uildveriig avchihaad hend buruu ogoh gd bna
2018-04-05
Maidar geed guij bgaa Tamgiin gazraa taran buulga
2018-04-05
zochin:
tegeed tsaazlaach ene tegej baina ter tegej baina geed baih yum
2018-04-05
баттулгаа танай намынхан баялгын 80 хувийг эзэмшиж байна?
2018-04-05
Агуу их эх оронч
2018-04-05
Зочин:
Оороос нь эхлээд улсын хоронгийг шамшигдуулж, луйвардаж авцгаасан нохдууд олондоо . Уйлээ яаж даацгаадаг юм. Буу мэд. Хоорхийс
2018-04-05
танай ан- 12"16 онд яаж иргэн аан-г түйвээлээ. хороо дүүрэг нийслэлд галзуу хүмүүсийн цугларалт болсон.
2018-04-05
aaaa:
эхлээд өөрийнхөө хөрөнгийг ард түмэнд тараагад өгчих
2018-04-05