Намын бүлгүүд хуралдана
2018-04-05

 

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. УИХ-ын хаврын чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэлсэн юм. Тэрбээр энэ хаврын чуулганаар томоохон төслүүдээ хөдөлгөж, эдийн засгийн эргэлтэд   оруулах талаар онцолж байлаа. Дараагаар нь Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн үгэндээ гишүүдийн хариуцлага, ёс зүйг хөндөж, мөн иргэдийг ажлын байртай болгож, амжиргааг нь дээшлүүлэх талаар УИХ, Засгийн газрыг хурдтай ажиллахыг санууллаа.

 

Ийнхүү хаврын чуулганы нээлтийн ажиллагаа өндөрлөв. Одоо УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, үдээс хойш байнгын хороо хуралдах товтой байна. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин