Д.Гантулга бүлгийн хуралдаанд саналаа хэлжээ
2018-04-05

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-ын чуулган, байнгын хороогоор хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэжээ.  Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Гантулга  бүрэн эрхээсээ түдгэлзэх саналаа УИХ-ын даргад өгөх тухай асуудлыг хэлэлцжээ.  Бүлгийн хуралдаан гишүүн Д.Гантулга “Би өөрийн хүсэлтээр түдгэлзэх санал гаргаж, шүүхээр үнэн зөвөө тогтоолгохоор шийдлээ. Бүлгийн гишүүд маань миний саналыг дэмжиж өгөөрэй” гэсэн байна.

 

УИХ-ын гишүүн өөрөө хүсэлтээ гаргаж байгаа учраас хэрэг шийдэх хугацаа хүртэл түдгэлзүүлэх нь зүйтэй гэж бүлгийн гишүүдийн олонх үзжээ. 

 

Өнөөдөр нээлтээ хийсэн хаврын чуулганы үеэр  олон нийт төр, засагт шаардлага тавьж, Төрийн ордныг гороолж жагссан.  Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлэгийн дарга Д.Хаянхярваа "Сүүлийн үед төрийн, намуудын нэр хүнд унаж байна. Үүнтэй холбоотой иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаа. УИХ-ын хувьд энэ асуудалд анхаарлаа хандуулж ажиллах ёстой гэдэгт санал нэг байна" гэсэн юм. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин